39.

263 44 11
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Тэнгэийн хаяанд бууж эхлэх тэр гал улаан бөмбөлөг, огторгуйд түдгэлзсэн хөшигний үүрэг гүйцэтгэдэг сийрэг үүлс задарч өнгөт палитрт ороход тэнгэр хэрхэн дүрхээ төрхөө өөрчилж буй нь үнэхээр биширмээр.

Ордны шивэгчид ордонг гэрлээр гэрэлтүүлж, дайны тухай мэдээ хүргэх элчийг хүлээх аж.

Тэхён орон дээр ухаангүй хэвтэх Чэёны гараас атган сууж байхад оточ түүнийг шалгаж байв.

"Тэр зүгээр үү?" гэж Тэхён сандарсан байдалтай хэлэв.

Оточ зөөлөн инээмсэглэл тодруулсаар,

"Тийм ээ эрхэм дээдсээ, бие нь жаахан сульдсан юм шиг байна. Эсвэл шархадсан нөхрийнхөө өвдөлтийг мэдэрсэн байх." 

Ханхүү Чэён болон бусад шивэгчин нарын хамт ордны тагтан дээр цугларч, гадаа юу болж байгааг  харахыг хүссэн боловч Чэён ухаан алдаж түүнийг маш их сандаргасан юм.

"Гэхдээ энэ ухаан алдаж унах хэмжээний биш шүү дээ?" гэж Тэхён яаран асуув.

"Тийм ээ эрхэм дээдсээ, гэхдээ ийм нөхцөлд ухаан алдаж унах нь хэвийн үзэгдэл юм."

Тэхён түүнийг хэлснийг ойлгосонгүй бололтой хөмсөг зангидахад,

"Эрхэм дээдэс минь тэр дөрвөн долоо хоногтой жирэмсэн."

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now