03.

462 46 2
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•


Бүх л замын турш тэдний хэн хэн нь чимээгүй явах бөгөөд Тэхён цонхоо доошлуулан урсан өнгөрөх моддыг чимээгүйхэн харах аж. Тэхён Жонгүгээс үнэртэх хуш модны үнэрээр уушгиа дүүртэл амьсгалахдаа инээмсэглэнэ.

Тэхёны харц Жонгүг дээр буух үед харц нь зөөлөрч уяхан болсон байлаа. Жонгүгийн хуш модны хүчтэй үнэр түүнийг тайвшруулах аж.

Жонгүг рүү үргэлжлүүлэн ширтэх тэр өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулж хацар нь улайж эхлэв. Тэхён Жонгүгийг харахдаа бодит ертөнцөөс түр тасарчихсан байсан учраас тэр гэнэт ухаан орохдоо толгойгоо зөөлөн сэгсрэв. Тэр ийм хачин болсон нь омега чоноос нь болсон байх гэж бодлоо. Магадгүй түүний доторх омега чоно царайлаг альфаг хараад догдолсон байх гэж омега чоноо буруутгав.

Тэхён Жонгүгээс харцаа буруулан хажуугаар нь зөрж өнгөрөх модод болон зуслангийн байшингуудыг үргэлжлүүлэн ширтэж эхлэв. Тэр төрөлх хотдоо эргэж ирсэндээ баяртай байлаа.

Харин Жонгүг дотроо сандарч байсан ч гаднаа тайван царайлан сууна. Түүний тархи нь доторх бодол нь яг л орооцолдсон утас шиг эргэлдэж хөвөрч үл тасарна.

Жонгүгийн дотор эдгээр бодлууд л эргэлдэж байлаа.

Энэ энгийн хүрэлцэх яагаад түүнд ийм танил санагдсан юм бэ?

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now