![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. •┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Тэхён түүнийг унтахыг хүлээж буй ах руугаа мөлхөн очиж чанга тэвэрт нь ороход Жин инээмсэглээд бяцхан дүүгээ чангаар тэвэрлээ.Тэхён сэтгэл хангалуун амьсгалаа гарган "Хён?" гэж дуудахдаа гэнэт хөмсөг зангидав.
Шөнийн арван нэгэн цаг болж байхад Тэхён ахынхаа өрөөнд орж ирээд Жиний дулаахан тэвэрт тэврүүлэн унтахыг хүссэн юм. Төрсөн өдрийн үдэшлэг дуусч, ноён Ким маш их ядарсан учраас хоёр хүүгийнхээ өмнө эрт унтсаны дараа бусад нь явсан.
Жин хариуд нь дуу алдан Тэхёныг ойртуулан саарал үсийг нь зөөлөн илэв.
"Намжүүн ахын найзуудын талаар яриач?" гэж Тэхён ахынхаа цээжин дээр толгойгоо тавиад аяархан бувтналаа.
Үнэнийг хэлэхэд тэр Жонгүгийн тухай л мэдэхийг хүссэн ч ахаасаа түүний тухай шууд асууж чадахгүй, учир түүний хамгаалагч ахад сэжигтэй байх болно.
Тэр маш их эргэлзэж байв. Ийм царайлаг дэгжин гадаад төрх нь хэвийн мэт харагддаг эр яаж галзуу мөшгигч болон хувирсныг тэр мэдэхийг хүссэн.
"Өө тийм ээ...Чи тэдний талаар мэдэх ёстой." гэж Жин хэсэг зогсоод Тэхён руу доош харан инээмсэглэв.
"Юнги бол Намжүүн шиг альфа бөгөөд тэд коллежоос хойш найзалж байгаа. Тэр эелдэг боловч заримдаа хүйтэн хөндий ч байж чаддаг нэгэн." Жин ийн хэлээд инээмсэглэсээр "Бас тэр Жонгүгийн нарийн бичгийн дарга."
![](https://img.wattpad.com/cover/333828073-288-k926286.jpg)
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо чамайг мангас зүхэж гэж болох ч би тэдэн шиг биш" "Надад энэ хорвоо чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.