22.

273 47 14
                                    

|THE TRUEBLOOD|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

|THE TRUEBLOOD|

-CHAPTER TWENTY TWO.

•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•


Ноён Ким түүн рүү хүндэтгэлтэйгээр толгойгоо бөхийлгөж буй Жонгүгийг анхааралтай ажиглан зочдын танхимд орж ирэв.

"Алив суу" гэж ноён Ким буйдан дээр суухдаа түүн рүү дохив.

"Үгүй ээ, би зүгээр ээ" гэж Жонгүг болгоомжтой бувтнав.

Ноён Ким, Жонгүгийг сандарч байгааг мэдэрсэн учраас түүнийг тулгах гэж оролдсонгүй толгой дохив.

"Тэгэхээр чи биднийг энд байгааг яаж мэдсэн юм?" гэж ноён Ким сониучирхан асуув.

Энэ үед Вонхо танхимд орж ирэв. Тэр тэдний яриаг сонсохын тулд баганын ард нуугдав. Жонгүг түүний оршихуйг мэдэрсэн ч төдийлөн санаа зовсонгүй.

"Хмм...би нарийн бичгийн даргаараа шалгуулсан юм." Жонгүг сандран ийн хэлэв.

Ноён Ким, альфа руу инээмсэглэхийг хүссэнгүй уруулаа жимийв.

"Тэгээд чи надтай юу ярихыг хүссэн юм."

"Өө тийм ээ....Би таныг Тэхёны төлөө санаа зож байгааг мэдэж байна, гэхдээ....өө...Би түүнд ямар ч муу зүйл хийхгүй. Хэрэв таны санаа зовж байгаа зүйл энэ бол би түүнийг хэзээ ч гомдоохгүй гэж хэлмээр байна." Жонгүг ийн хэлэх ба ноён Кимийг юу гэж хэлэх бол гэж санаа зовж байв.

Ноён Ким толгой дохин "Гэхдээ би чиний үгэнд яаж итгэх юм бэ? Чи бол жинхэнэ цуст альфа. Ямар ч ууртай нөхцөл байдалд хяналтаа алдаж чадах нэгэн."

Жонгүг ноён Ким рүү зоригтойгоор харан "Би жинхэнэ цуст альфа хэдий ч хэзээ ч хяналтаа алдаж байгаагүй, хэрвээ ийм зүйл тохиолдвол би хамгийн хайртай хүнээ хэзээ ч гомдоохгүй."

"Тэхён бол цэвэр цусны омега, чи үүнийг мэдэж байгаа биз дээ?" Ноён Ким ийн хэлэн Жонгүгийн толгой дохихийг харлаа.

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now