20.

277 43 5
                                    

|THE TRUEBLOOD|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

|THE TRUEBLOOD|

-CHAPTER TWENTY.

•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•

Тэхён өглөөг инээмсэглэл дүүрэн эхлүүлэв. Учир нь тэр хайртай хүнтэйгээ хамгийн сайхан шөнийг өнгөрөөсөн бөгөөд үүнээс гадна түүний Гүги аавтай нь тэдний харилцааны талаар өнөөдөр ярилцана.

Тэр тийм ч сайн танихгүй үеэл гэх хүнийхээ гэр лүү явахаар бэлдэж байв.

Тэр толинд өөрийгөө эцсийн удаа харан инээмсэглэсээр өрөөнөөсөө гарав.

Тэр сайхан дуу эгшиглэн шатаар буухдаа догдлон дэвхцэж байх аж. Түүнийг зочны өрөөнд ороход буйдан дээр үеэл нь сууж байх ба утсаа оролдож байв.

Удалгүй Вонхо омегагийн анхилуун үнэрийг үнэртэв. Тэр шууд л түүн рүү харахад Тэхён өөдөөс нь зөөлхөн инээмсэглэж байхыг хараад амьсгаа түгшиж байлаа.

Тэхён цагаан захтай хар цамц цагаан өмд өмссөн байсан нь түүний сүүн цагаан арьсыг гайхалтай сайхан харагдуулж байв. Түүний  унжсан загвартай ээмэг, тэнгэрлэг үнэр нь Вонхог Тэхёнаас харцаа салгахад тус болсонгүй.

Тэхён өнөөдөр Жонгүгтэй уулзана гэдгээ мэдэж байгаа болохоор фермоноо дардаг сарны цэцэгсийн сүрчигээ түрхээгүй. Тэр зүгээр л түүнтэй хамт байхдаа үнэрээ нуухыг хүсээгүй.

"Өглөөний мэнд, Вонхо-ши" гэж Тэхён эвгүйхэн хэлэв. Тэр үеэлтэйгээ анх удаа ярьж байгаа болохоор түүнд үнэхээр эвгүй байв.

"Өө...Өглөөний мэнд Тэхён (Taehyun)" Вонхо Тэхён руу ширтсэн хэвээр байсан учраас буруу нэр хэлсэн гэдгээ мэдсэнгүй.

"Хмм...Энэ бол Тэхён (Taehyung)" гэж Тэхён аяархан бувтнав, тэр түүний харцнаас болж бага зэрэг сандарч байв.

Тэхёныг ийн хэлэхэд Вонхо буруу нэр хэлснээ анзаарав.

"Өө тийм ээ...Намайг уучлаарай."

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now