Сэтгэл доторхоо уудалсан тэрээр дээврээс буух гэхэд Тэхён түүний гарыг атган зогсоох нь тэр.
"Намайг уучлахгүй байсан ч болно, өвтгөсөн ч зүгээр. Түрүүнийх шиг үгсийг мянга хэлсэн ч хүлээж авч чадах болохоор гуйя, битгий яв л даа. Сэтгэлийг чинь гишгэлэх үйлдэл гаргасан гэдгээ мэдэж байгаа ч одоо.. үнэхээр чамайг тавиад явуулчихвал... чадахгүй бололтой Жонгүг. Би өөрөө ч мэдсэнгүй, миний хувьд чиний орхихуй ийм том болхийг, тэр... тэр үед л ойлгосон. Түүнийг гэх сэтгэл дусал ч үлдээгүйг, ганцхан чамд шунаж байгаа гэдгээ ч"
Урсах нулимсаа зөнгөөр нь тавьсан Тэхён өөрт байх бүхий л эр зориг, үнэ цэнэ ээ золиослон түүнээс үлдэхийг гуйна.
"Дахин нүднээс чинь урсах хайрын харцыг харахгүй байсан ч, чиний дулаахан халамжид эрхлэхгүй байсан ч, бусдаас харамлах хардалтыг чинь мэдрэхгүй байсан ч ... би бүгдийг нь тэвчиж чадна.Тийм ээ.. Жингэр? Нохойн гөлөг? юу ч байсан хамаагүй түүнээс дор байсан ч чиний л хажууд байвал тамд очсон ч жаргалтай байх болно. Гуйя Жон Жонгүг, намайг битгий өөрийнхөө амьдралаас арч... үнэхээр дур хүслээ хангах хэрэгсэл чинь байсан ч дуртайяа чиний үлдэх байх болохоор битгий.."
Өөрийнхөө үнэ цэнийг шалны алчуурт тохсон түүнд айдас үлдээгүй мэт. Гарыг нь тас атган зогсохдоо өөрийнхөө юу гэж хэлж байгааг ч мэдэхгүй байгаа бололтой.
"Чи хэлсэн шүү дээ, өөрийгөө гээд бусдыг гаргуунд гаргадаг гэж энэ удаад өөрийнхөө бүх зүйлийг дэнчин тавьж чамд өгье. Хийсэн үйлдэл, гаргасан үйлийн үр минь байсан ч би хүлээж авахдаа жаргалтай байна гэдгээ мэдэж байна"
Түүнийг өөрийнхөө талаар ийм дорд үгс хэлж байгаад Жонгүг итгэж чадсангүй. Тэр ийм хүн биш шүү дээ, өөр дээр нь хэчнээн хүн хайрыг нь гуйж ирсэн ч нэг нүдээрээ ч тоож хардаггүй, яаж ч гуйж гувшсан тэднээс жигшихдээ бөөлжих шахаж дотор нь муухайрдаг атал чөтгөр түүнийг эзэмдчихсэн юм уу гэлтэй зүйлс ярьж байгаа нь өрөвдмөөр аль эсвэл бахадмаар ч юм шиг.
"Сөгд"
Жонгүгийн амнаас гарсан ганцхан үг энэ байсанд Тэхён цочирдох шиг болсон ч тэр хэдийнээ ам өчгөө өгчихсөн шүү дээ. Бүгдийг хүлээж авна гэж.
Гарыг нь сулхан тавьж хэлснээр нь хийхэд Жонгүг жуумалзсаар түүн рүү ойртох нь тэр. Газар суух түүний нүүрэнд өөрийгөө наах шахуу ойртохдоо үсийг нь илсээр
"Ким Тэхён.. чиний шунал хэр том болоод ингэн барин надтай наалдаж байгаа юм бэ дээ?"
Тэхёны бүлтгэр алаг нүд нулимс дүүрэн хэвээр байх агаад Жонгүгийн хэлсэн үгст хариу өгсөнгүй.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...
