"Ийм хатуу залууд дурлахдаа юу бодож байсан юм болдоо би?"
Нүүрээ дарсаар инээд алдах Жонгүгийг харахдаа Тэхён энэ л инээдийг нь харсанаас хойш нилээдгүй удсан гэдгийг ойлгож авав.
"Уучлаарай" Жонгүгийн хоолой нам төдийгүй бүдүүн сонсогдох бол Тэхён хөтлөх гарыг нь илсээр
"Анхандаа бол гомдоод яаж тэгж чадаж байна аа, Би чинь Ким Тэхён шүү дээ гээд л чамайг гээд тэвэрч унтдаг бамбаруушаа хүртэл зодсон л доо. Гэхдээ гэнэт тийм бодол ороод ирсэн юм, хэрвээ би чиний оронд байсан бол яах байсан бол гэж?"
Өвөр дээр нь суух залууд хэдийн ялагдсан Жонгүг бие ээ сул тавин Тэхёны бэлхүүсээр тэвэрсэн шигээ яриаг нь чагнан сууна.
"Тэгээд бодоод үзсэн чинь бүүм! Би чамаас ч илүү хатуу үгс хэлэхдээ огтхон ч гэмшихгүй байх юм байна гэдгээ мэдэж авсан. Чам шиг хатуу үгс болгоныхоо ард халамжийн санаа агуулж чадахгүй болохоороо шууд л дэлхийн хамаг дор бүхнийг мэдрээсэй гэж хүсэх байсан болохоор тэрнээс хойш анх над дээр ирж байсан бодоход л өр эмтэрмээр үгс ахиж тийм байхаа больчихсон"
Жонгүг инээд алдсаар "Чи үнэхээр тэр үгс болгоны ард халамжилсан утга байсан гэж бодоод байгаа хэрэг үү?"
"Яахав үг болгоных нь ард биш байж болно л доо, арын талбайд хэлсэн зүйлсээ хэдийн чи тайлбарлачихсан шүү дээ, өөрийгөө шалтаг болгохыг хүсээгүй болохоор уурласан гэж. Дээвэр дээр байхад явуулсан мессеж бол, эргээд харахад бүх зүйлсийн үнэнийг харуулахаар хариулт байсан юм"
"Уг нь би өөрийгөө нохой биш эрслэн л гэж бодсон, гэхдээ яахав одооноос эхлээд би хөөрхөн жижигхэн муужгай шүү заюу, цаашдаа чи намайг мөнхийн эрхлүүлэх хэрэгтэй"
Тэхён инээсээр тоглоом шоглоом болгон хэлэх бол Жонгүгийн царай илт барайх агаад "Би өөрийгөө тийм үгс мэддэг гэдгээ ч мэдээгүй"
Тэхёны хацрыг зөөлхөн илэхдээ "Уучлаарай... Мингюү шилжиж ирдэг өдөр чамайг орцонд чинь оруулчихаад удалгүй араас чинь орсон юм. Та хоёрын яриаг сонсохдоо хоёр жилийн өмнө өөр сургуульд явдаг найз минь найз залуутай болсон гэхийг санаад чамайг юм байна гээд ойлгосон.
Мингюү чамаас салсныхаа дараа үнэхээр удаан хугацаанд чиний талаар ярьж, өөрийгөө хэр буруутай талаар боломж л гарвал дурьддаг байсан болохоор шууд л түүний ярьж байсан зүйлс нэг нэгээрээ толгойд минь ороод ирсэн. Өөрөө хэлээсэй гэхдээ албаар түүнтэй танилцаач гэж хатгаж, удалгүй арын өрөөнд дуудсан гэх үү дээ.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...
