20

738 81 26
                                        

"Албан ёсоор танилцаж байгаагүй болохоор л..."

Мингюүд өөрийгөө авч гарах гэсэн өчүүхэн шалтаг гагцхүү үүнээс өөр байсангүй. Өмнө нь жаргалтай нь аргагүй зогсох хайртыгаа харахдаа тэр уулзсан цагаасаа хойш Тэхёны өөрт нь ойлгуулах гэж хичээсэн санааг тодорхой гэгч нь ойлгож авав. Өөрт нь дахиж боломж байхгүйг.

"Юу вэ? Гайхлаа шд ээ, Тэхён аа, яаж ч мэддэг байсан үнэхээр л гар гараа барьж танилцаагүй бол ийм бүдүүлэг байж болохгүй за юу?"

Жон Жонгүг өөр байна. Хэтэрхий ажигч төдийгүй хурц нүдтэй түүн шиг хүний хувьд, эв хавгүй үйл хөдлөл, харцаараа өөр хоорондоо харилцах харилцаа гээд тэр бүгдийг анзаарчихдаг. Гэтэл яг л өөр хүн шиг тааз руу ширтсээр нүдээ аниад өнгөрөөлөө гэж үү? Жон Жонгүг үү? Минийх л гэсэн бол хэн нэгний сүүдрээс ч харамладаг энэ залуу юу?

Мингюү Тэхёнаас харцаа хором ч салгаж чадахгүй байх бол Тэхён түүн рүү нэг нүдээрээ ч тоож харсангүй.

Жонгүг өөрт нь ирэх хөнгөхөн цохилтыг мэдрэхдээ гайхсаар хайрт руугаа харах бол Тэхён хөмсгөө зангидаж

"Тэглээ гээд чи намайг загнаад байгаа юм уу? Таньдаг л юм чинь гээд үнэнээ хэлж байхад! Яршиг би явлаа, чи наад эелдэг зангаа гэрт нь хүргэж өгөөрэй мэдэв үү!!"

Эрхлэх туних хоёрын голоор Тэхён амандаа орсон бүхий л үгсээ шулганачхаад гүйгээд өгөх нь тэр.

Найзууд нь тэдний эрх танхил, нялуун харилцаанд огих шиг дүр үзүүлцгээж Жонгүгийг нүүр хийх газаргүй болтол ичээх бол тэдэн дундаас ганц Мингюү л өнгөрснийг дурссаар Жонгүгтай харц тулгарч чадалгүй зогсох аж.

"Зза! Больцгоо, ууртай залуу маань булан тойроод л намайг хүлээж байгаа, орой залгая. Нөгөө газартаа биз дээ?"

"Юу вэ? Дөнгөж өдийн завсарлагаа болж байна шд ээ?"

"Суух хүсэл саяны залуутай хамт явцан"

Тоглоом дохуу хийсээр Жонгүг тэдэнд цүнхээ даатган орой цагтаа уулзъя хэмээгээд алга болох нь тэр.

Өнөөдөр тэд жоохон шоучин төрхөмдөө орох талаар ярьцгааж байсан юм уг шугамдаа, даанч сахилгагүй хүү хүрч ирснээс болоод тэдний уур амьсгал хормын дотор хэд ч буцалж хэд ч хөлдөв, холион бантан л боллоо.

Жонгүгаас мессеж авсан Тэхён ангиасаа нууцаар гарч өөрсдийнхөө нуувч болох гурван давхрын агуулахад хүрч ирэхэд өөрт нь зориулж жижигхэн ширээ зассан байх агаад хамгийн дуртай гүзээлзгэнэтэй бялууг нь бэлдэн хажууд нь халуун бүлээн ус тавьсан байх аж.

"Юу вэ? Надад юм уу?

Тэхён амаа дарсаар ичингүйрэн асуухад Жонгүг толгой дохин түүнийг татан суулгаж "Ойрдоо арай л их эрхлээд байгаа хүнийг халамжаар дутаачихгүй гээд л үзэж тарж байна даа мөхөс би"

Шоглонгуй үгсэд нь Тэхён инээд алдсаар бялуунаасаа амтархан гэгч нь идэж эхлэв. Удалгүй хэт их чихрлэг зүйлдээ бялуурч бэлдсэн усыг нь уухдаа гэнэт анзаарах шиг

"Чи намайг чихэрлэг зүйлтэй хамт халуун ус уудгыг маань яаж мэдсэн юм?"

"Дээр чамд бялуу авч өгөхдөө хамт шоколадтай сүү авч өгсөнг санаж байна уу? Тэгэхэд чи шууд л сүүгээ цүнхлээд савтай уснаасаа уугаад байсан болохоор чихэрлэг зүйл идэхдээ адилхан чихэрлэг зүйл уудаггүй юм байна гэж бодсон юм"

Чухал биш өөрт нь ямар ч хамааралгүй зуршлийг хүртэл нэг бүрчлэн харж, хийж буй бүхий л үйлдэл нь зөвхөн өөрт нь зориулагдсан гэдгийг мэдрэхдээ Тэхён үгээр хэлэмгүй хэн нэгнээр хайрлуулсан мэдрэмж авах нь тэр. Тэр хэн нэгэн нь Жон Жонгүг байгаа нь ямар их аз вэ?

"Нэгэнт ярьсных бид хэд өнөө орой клуб орохоор ярьсан... би явж болно биз дээ?"

Саяхан л хайрандаа бялуурч байсан Тэхён хөмсгөө өргөсөөр "Тэгэхээр энэ бүхэн чинь ердөө хахууль байсан байх нь ээ?"

"Үгүй ээ үгүй, сая гэнэт санасан юм аа"

Худлаа ярих нь хүртэл ийм илт мэдэгдэх гэж дээ, болоогүй л байна даа Жонгүг минь, Жонгүг минь дээ

"Худлаа ярьж гэнэ, тэглээч ахлах сургуулийн хүүхдүүд юун клуб, чүүлэгт орох чинь л дутаад байна уу сайхан залуу минь?"

"Бид хэдийн мэддэг нэг газар байдаг юм аа, найзын маань ах ажилдаг болохоор бид хэдийг оруулчихдаг юм"

Ний нуугүй хэлэхэд Тэхён ч клуб орох санааг нь дэмжиж байсан юм. Мэдээж өөрөө явж үзмээр байсанд, дургүйхэн царайлж өөрийг нь хамт авж явбал зөвшөөрөх эсэхээ хэлэхэд Жонгүг шуудхан л эсэргүүцэж хэчнээн согтуу хөлчүү юмнууд тэнд байдгийг анхааруулах нь тэр.

"Өө за, чи явж болоод би болдоггүй ай, чи архидан согтуураад би болохоороо гэртээ гүзээлзгэнэтэй сүүгээ уугаад байж байх ёстой юу тэ? Ёстой давар чи, намайг авч явбал яв, үгүй гэвэл би өөрөө аргалаад өөр баар луу найзуудтайгаа орох уу? Яах уу?"

Хэрүүлч байрын өнгө аясаар бүхнээ дуржигнуулж орхиход Жонгүг духаа маажсаар

"Чи яагаад яг ийм үед гэнэт бэлэн цэцэн үгтэй болчихдог юм?"

Хэрэггүй зүйл ярих хэрэггүй гэх шиг Тэхён яриан дундуур нь гараа савчуулан хариултаа нэхэн хөмсгөө хөдөлгөх аж.

"За яахав, гэхдээ тэнд очихоороо надаас алхам ч холдохгүй гэж амла"

Ysan c etssiig n uzn gerd zorilgo tavisn aidas ugu Jagama ergen irleee, ta hed maani ene hurtl huleej chadsan ym cn duustal n hamt baina bh aaa hahahah, bi ta hedder itgej bn aa, kiss chuss shine hesgeer uulzy

Kneel to me |VKStories to obsess over. Discover now