"Юунд ингэж ширүүн аашилна вэ? Бид амьдралынхаа хамгийн жаргалтай мөчид амьдарч байна шүү дээ. Ирээдүйд энэ бүхэн ердөө дурсамж болж үлдэх байтал"
Намжүн тэднээс холдож, одоо л хоёулаа болохдоо ийн зэмлэх бол Жонгүг сулхан инээмсэглэсээр
"Бүхнийг ойлгож, ямар ч аашийг нь тэвчиж болно. Намайг хайрлаагүй байсан зүгээр ээ, гэхдээ юу гээч? Хууралтыг бол үхсэн ч чадахгүй. Ширүүн үгс хэлснээ мэдэж байгаа, гэхдээ хэлсэн дээ харамсаж байна уу гэвэл үгүй. Дахин давтагдсан ч яг ижил сэтгэл өвтгөх үгсээ хэлэх үү гэвэл миний хариулт тийм л байх болно. Эцэст нь тэр хүн байхгүй байсан ч миний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэх нь үнэн шүү дээ"
"Түүнгүй л бол амьдрахгүй гэх бодол хүн бүрийн толгойд төрдөг ч бодит байдал дээр бүгд л амьдралаа цааш үргэлжлүүлдэг. Гэхдээ Жонгүг аа, энэ бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүйг чи ч би ч мэднэ. Хүн гэдэг чинь сэтгэл зүрхтэй амьд орхишуй. Амьдралынхаа үнэ цэнийг алдсан хүмүүс хэдийн сэтгэл дотроо үхэж ердөө хоосон цогцос л энэ амьдралын эцсийг үздэг гэгчээр битгий өөртөө хатуурх"
Тэд хичээлдээ орох ёстой байсан ч эцэст нь шийдвэрээ өөрчилж, сургуулийн дээвэр лүү зүглэв. Намжүн гартаа байх номоо уншин суух бол Жонгүг түүний мөрийг нь дэрлэн хаврын сэвшээ салхийг мэдрэхдээ зүүрмэглэж байлаа.
Хайртай хүндээ хэт хатуу хандсан тэрээр өөрийгөө хэрцгий хүн гэж бодож яагаад ч чадсангүй. Буруу зүйл хийсэн нь тэр атлаа яагаад Жонгүг өөрийгөө буруутгаж, алдааг өөрөөсөө хайх ёстой гэж?
Бодолдоо дарагдсаар сүүлдээ ядарч хэсэгхэн унтах хойгуур Намжүн хөдлөх шиг болсон ч түүнд нэг их анхаарлаа хандуулсангүй.
Мөрийг нь дэрэлсээр суух Жонгүг нойрноосоо сэрэх шиг болсон ч түүнээс холдсонгүй. Удалгүй ам нээж
"Юу хүсээв?"
Гэнэтийн асуултанд Тэхён гахахдаа чанга чанга ханиах ч Жонгүг налсан хэвээр байсанд тэрээр суусан газраасаа хөдлөхгүйг чадлаараа хичээх ажээ.
"Түрүүн чи хэлэхийг хүссэн зүйлээ хэлсэн шүү дээ, одоо миний хэлэхийг сонсож өгч болохгүй гэж үү?"
Ярь л даа гэх шиг бие ээ сул тавин толгойгоо хүзүүнд нь шигтгэн наасаар халааснаасаа модон чихэр гаргаж ирэв.
"Мингюүгийн талаар анхнаасаа нуух гээгүй ээ, үнэндээ хэлэхээс айсан гэх үү дээ, чиний найз байхад надаас болоод чи найзтайгаа ч уулзаж чадахгүй байвал муухай байх гэсэндээ-"
"Тэр их доромжлолыг тэвчиж энд ирсэн чинь...ердөө худлаа ярихын тулд гэж үү?-"
Түүнээс юуг ч нууж чадахгүйг ойлгохдоо Тэхён бууж өгөх шиг болж гүнзгий амьсгаа авсаар "Айсан юм. Тэр хүнийг гэх мэдрэмж минь одоо ч хэвээрээ байх вий гэж"
Жонгүг хэзээ хэзээнээс тайван байх агаад намуухан инээмсэглэн, чихрээ хүлхэсээр толгой дохив.
"Миний буруу, Жонгүг. Би... би буруу зүйл хийсэн. Гэхдээ тэр үнэхээр хоромхон зуурын сэтгэл хөдлөл байсан..., согтуу тийм ээ, согтуудаа хийсэн алдаа.
Амлаж байна. Бидний харилцаа хэдий шохоорохол төдийхнөөр... эхэлсэн ч одоо тийм биш. Үнэхээр чамайг надаас явахыг харж чадахгүй нь ... жаргалaa даахгүй зовлонг өөртөө дуудаж, шаналал бүтээсэн ч ганцхан.... ганцхан удаа л намайг уучилж болохгүй гэж үү? Би... би үнэхээр сайн байх болно оо"
Хэлэх бүхий л зүйлээ түүний нүд рүү харж байгаад хэлэхийг хүссэн ч өөрийг нь налан хэвтэх түүнээс багахан л зай авчихвал дахиж эргэж ирэхгүй мэт санагдах тул бүх л хүчээрээ бие ээ барин сууна.
Дулаахан мэдрэмж алга болсонд Тэхён дээш харвал, Жонгүг өмнө нь зогсож байлаа.
"Тэхён аа, чи одоо ч ойлгоогүй байна... Буруугаа ухаараагүй хэвээрээ л. Яагаад өөрийнхөө алдааг бусад рүү чихэхийг хичээгээд байгаа юм. Эхлээд Мингюүг буруутгасан одоо харин архийг.
Үнэндээ, би Мингюү та хоёрын асуудалд хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй. Бид хоёрын харилцаа Мингюүтэй ямар ч хамаагүй шиг Мингюү та хоёрын дунд шийдэгдээгүй зүйлс байсан болохоор хувийн орон зайг чинь өгөхийг хүссэн ч чи намайг өөрсдийнхөө яриан хутгаад зогсохгүй, Мингюүг гэмшүүлэх гэж намайг ашигласан. Харин одоо надтай учраа олохийг хүсэхдээ түүгээр шалтаглаж байна. Хамгийн хувиа хичээсэн зан гэж энийг хэлдэг юм. Уснаас хуурай гарахын тулд бусдыг золиосолдог энэ арьсаа хамгаалсан үйлдэлийг чинь.
Миний хамгийн дургүй 2 зүйл юу гээч? Хууралт, бусдыг ашигладаг зан"
Одоо л бодит байдлыг харахдаа Тэхён хаана алдсанаа ухаарч, өөрийнхөө бурууг ойлгож авахдаа нулимс нь ч урсах эрхгүй мэт санагдана.
"Хамтдаа байхдаа жаргалтай байсан нь үнэн, тийм болохоор хоёулаа дахиж нэг нэгнээ хэмлэхээ болъё. Чамайг үзэн ядсаар салахыг хүсэхгүй байна. Сэтгэлийг чинь өвтгөх үг хэлсэн бол уучлаарай. Хүн л болсон хойно алдаа гаргадаг болохоор ойлгож өгье, ердөө хайруулахыг хүсэхдээ надад өөрийгөө бүхэлд нь даатгасанг чинь мэдэж байгаа ч би дахиж шархалхыг хүсэхгүй байна. Ирээдүйд чин сэтгэлээсээ хайрлах хүн гарж ирвэл түүндээ битгий ийм шарх өгөөрэй. Баяртай"
ta hed maani huurhun2 setgegdel uldeegeed baigaa tul hooruu Jagama ajlihaa tsagaar bichij suuna kk, oroi n oruulaad ugluu n notif oo shalgahaar ta hed maani huurhun2 setggdel uldeesen baidgt huursun bulguu kk tgher yu gsn ug uu weak link n goy2 setgegdel harah bh n bn shd kk
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...
