25

636 75 29
                                        

Тэд Жонгүгийн гэрт нь орж ирэх бөгөөд өөртөө нэг юм задлахдаа Тэхёнд ч сарвайх нь тэр. Хагас лааз шар айрганд явдаг хүнд зөв ч юм уу үгүй ч юм уу?

"Саяных танай эгч юм уу?"

Сонирхолоо барьж дийлэлгүй асуухад Жонгүг хэд хэд балгасны дараа аажуухан толгой дохив.

"Гэрийнхэнтэйгээ дотно юм аа"

Бяцхан яриа өрнүүлэх гэж хичээх түүнийг харахдаа "Яагаад ирсэн юм?"

Тэхён цүнхээ ширээн дээр нь тавьж, өгсөн уух юмыг нь гартаа атгасаар түүний хажууд ирж суун, шар айргаа сарвайх бол Жонгүг нүдээ эргэлдүүлсээр түүнийг нь задалж өгөв.

"Чиний өгсөн боломжыг чинь ашиглах гэж ирсэн юм?"

"Чамд боломж өгсөн эсэхээ мэдэхгүй л юм даа. Юу юм бэ дээ тэгээд?"

"Чи хэлсэн үгсээ буцаах боломж өгсөн шүү дээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд бүх зүйлсийг эргэцүүлэхдээ ойлгож авсан юм. Тэр үед чамайг алдчихав вий гэсэндээ хүний санаанд ч оромгүй үг хэлсэн байж.

Анх удаа надад тийм ширүүн зан гаргаж, сэтгэл өвтгөмөөр үгс хэлсэн болохоор Жон Жонгүг яг үнэндээ ийм хүн юм болов уу? Би л юу ч мэддэггүй байсан юм уу гээд л айсандаа чичирж дайрсан байх. Гэхдээ сая харахдаа энэ асуултынхаа хариуг олчихлоо. Миний мэддэг Жонгүг өр зөөлөн, сахилгагүй, хүнийг хайрлаж сурсан хүн мөн юм байна гэдгийг. Ийм халуун дулаан гэр бүлтэй байж үзээгүй болохоор мэдэхгүй байгаа ч "

Тэхён түүний гартаа барих шар айргийг ширээн дээр тавин өөрөө төд удалгүй өвөр дээр нь гарч суухад Жонгүг юу хийгээд байна аа гэх шиг гайхан ширтсээр.

Эцэст нь хайртай залуугийнхаа дулааныг мэдэрсэнд Тэхён бэлхүүсээр нь гараа явуулан тэврэх агаад "Жонгүг?"

"Ммм?"

"Би ердөө энэ тэврэлтийг л хүсэхдээ тэр бүх утгагүй үгсийг ургасан байж... намайг уучлаарай"

Халуун гар нуруугаар нь орж ирэн тэврэн авахад Тэхён одоо л амьсгаа авах шиг болж хэт их зүйл бодсоноосоо болж задарчих гээд байсан тархи нь амраад ав гэх шиг хов хоосон болж орхив.

Өрөөнд чимээ аниргүй, Тэхён түүний үсээр тоглох шиг өөрийгөө арагцаах бол Жонгүг урд нь асаалттай байх зурагт ширтэн сууна.

"Бид бие биенээ ингэж их санасан байхад, чи үнэхээр намайг тавьж явуулна гэдэгтээ итгэлтэй байна уу, Жон Жонгүг?"

Kneel to me |VKStories to obsess over. Discover now