Намжүний хэлэхийг сонсмогц түүний араас гарсан ч Жонгүг хэдийн тэндээс явчихсан байлаа. Утас нь дуугарах ч, дуудлага тасарсаар байх мөчид Тэхён амьдралдаа тохиосон ганц тэнгэрийн умдагаа түлхсэн гэдгээ ойлгож авав. Ямар ч аргагүй болсон тэрээр нулимсаа арчсаар гэр лүүгээ харих аж.
Шинэ өглөө эхлэж үүр ч цайж амжаагүй байхад Тэхён гэрээсээ гүйн гарлаа. Жонгүгтэй уулзана гэх сандрал, догдлол давхацсанаас болоод тэрээр унтаж чадсангүй. Өөрийгөө хэрхэн зөвтгөхөө, буруугаа хүлээсэн ч яаж түүнтэй эвлэрэхээ бодсоор шөнөжин нулимсандаа живсэн ч хариулт олдоогүй нь харамсалтай.
Хичээл эхлэхээс өмнө тэрээр сургуулийг бүтэн арав тойрсон ч Жонгүг байтугай түүний сүүдрийг ч олж хараагүй. Харин өөрийг нь гинжилсэн мэт дагах Мингюүг холдуулж чадалгүй явсаар бууж өгөхдөө сургуулийн арын талбайд ирэв.
"Хараал идэг гэж, Ким Мингюү! Чамд хэд дэхээ хэлж байж ойлгох юм бэ? Гуйя, нүднээс минь далд ороод өг. Надад чамтай ярих зүйл түй ч алга!"
"Тэхён... намайг үнэхээр уучлаарай. Өчигдөр шөнө... та хоёрын хамт байгааг харахдаа, хардсандаа хэтрүүлээд уучихаж..."
"Чи мэдэж байсан шүү дээ. Одоог хүртэл чамайг харахад сэтгэл минь өвдөж, өнгөрсөнг дурсдагийг минь. Гэхдээ би чамд үнэнч байсан. Сайн залуутай болсноо хэлж, чиний ганцааранг нь үлдээж явсан хөвгүүн одоо байхаа больсон гэдгийг, хангалттай жаргалтай байгааг, Жонгүгийг алдчихвал үнэхээр яахаа мэдэхгүй байна гэж... Би бүх зүйлээ нэгийг ч нуулгүйгээр хэлж чамаас гуйсан байхад яагаад намайг зүгээр тайван орхиж болохгүй байна вэ?"
Нулимсаа шувтарсаар "Чамайг гэх сэтгэлд минь үзэн ядалт үлдээхээс өөр аргагүй байдалд оруулж байж уучлаарай гэж үү? Чамайг өмнөх хэвээрээ гэж бодтол өөрчлөгдөж, улам дорд амьтан болчихож. Миний мэддэг энэ хүн ердөө л хулчгар нэгэн байсан. Гэтэл одоо минийх биш бол аз жаргалтай байж чадахгүй гэдэг хамгийн арчаагүй зантай бэртэгчин амьтан болсон байх нь."
Мингюүгийн нулимс ч цийлэгнэх агаад буруу зүйл хийсэн хүүхэд мэт урдаа гараа авч, толгойгоо дээш өргөж зүрхлэхгүй байх аж.
Гэнэт чанга алга таших дуу гарсанд Тэхён эргэн харвал, Намжүн, Жонгүг хоёр кино үзэж буй мэт зогсож байлаа.
"Бурхан минь, Намжүн аа! Хоёулаа үнэгүй кино үзчихлээ. Кино үзчихээд төлбөрөө төлөхгүй байж болохгүй биз дээ?" гэж хэлэнгээ хаалснаасаа 50,000 воны дэвсгэрт гаргаж ирэн, Тэхёны энгэрийн халаас руу чихэх нь тэр.
Үүнийг нь харсан Мингюү уураа барьж дийлэлгүй түүнийг түлхэн, Тэхёны халааснаас өнөөх мөнгийг нь авч түүн рүү шидэхэд Намжүн хөнгөхөн инээд алдсаар
"Жонгүг аа, ийм ёс зүйгүй байж болохгүй шүү дээ. Бид кинонд нь дургүй байсан ч жүжигчинг нь хүндэтгэх ёстой биш гэж үү?"
"Хүндлэл хүлээхээр жүжигчин байх ёстой биш гэж үү?"
Анх уулзахдаа ч түүний ийм ширүүн, хэрцгий занг харж байгаагүй Тэхён цочирдсоноосоо болж ам нээж ч чадахгүй, бүр түүн рүү ч харж чадалгүй зогсож байлаа.
"Өчигдрийн явдалыг буруутгамаар байвал намайг зүх, Жон Жонгүг. Тэхёнд ингэж хандах эрх чамд байхгүй!"
Жонгүг торморгор алга нүдээрээ ойлголоо гэсэн шиг хэнэггүйхэн толгой дохив.
"Нохой жингэр ээ хамгаалах нь байгалийн хууль шүү дээ. Тэнэг толгой яаж мартаж чадав аа... Уучлаарай, хэхэ."
Түүний байгаа байдал, яриа гээд бүхий л зүйл түүнд огтхон ч хамаагүй мэт санагдах ч хэлсэн үг бүр нь Тэхёнд хүндхэн тусч, нулимсаа арчаад зогсохоос өөр юу ч үл чадна.
"Хичээл орох гэж байна, явцгаая. Хангалттай хөгжилдлөө, Гүг." Намжүн тэдний дундах эвгүй байдлыг таслахыг хүсэхдээ ам нээвэл
Жонгүг хошуугаа унжруулах шиг болж "Хангалттай хөгжилдөж ч чадсангүйдэг. Өө нээрээ, Мингюү юу юу гээд биччихсэн байлаа? Миний буруу, би л түүнийг ингэсэн тэгсэн... юу гэлээ? Хүсвэл намайг яаж ч болно энэ тэр гээд байсан билүү? Хариу бичих гэж байгаад мартчихаж. Битгий хэн хүн рүү хамаагүй тэгж бичиж байгаарай.
Эрхтэний наймаанд явчихвал аав ээж чинь яах болж байна? ... Уучлаарай, нохойны эрхтэн хэнд ч хэрэггүйг мартчихаж. Үгүй ээ, хэрэгтэй хүн байгаа шүү дээ. Жишээлбэл, Ким Тэхён гэх мэт хүмүүст... Үгүй ээ, Жон Жонгүг чи чинь юугаа яриад байна аа. Ким Мингюү нохой гэвэл Ким Тэхён жингэр нь л байж таарна шүү дээ. Ижилхэн Ким юм чинь—"
Үгээ дуусгаж амжилгүй, толгойг нь хүчтэйхэн дагздан авсанд Жонгүгийн мэдрэмж эргэж ирэх шиг болж: "Намжүн... Ким Намжүн, золиг гэж. Хайртай шүү.. Жон Намжүн болгочих... заза энэ талаар тусдаа яръя."
Энгийн хүний сэтгэхүйгээс ч гарч чадахгүй хатуу үгсийг хайр найргүй урсгахдаа инээд алдан тоглоом шоглоом мэт л ярьж байсан тэрээр Намжүнд муухайн мэдрэмж төрүүлсэндээ уучлалт гуйн удалгүй тэд хоорондоо жинхээсээ тоглоом хийгээд эхлэх нь тэр. Хичээлийн хонх дуугарсанд тэд тоглохоо больцгоож сургуулиа зүглэв. Тэрээр нэг зүйл санасан мэт эргэж харан
"Та хоёрын хамтын амьдралд аз жаргал хүсье. Цаашдаа олон олон гөлөгнүүдтэй болно гэж найдья. Урмыг минь битгий хугалаарай"
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...
