21

619 79 26
                                        

"Тохирлоо"

Жонгүг орой уулзъя хэмээгээд найзуудаасаа салсан ч хоёр цаг хичээлээ тасалсны дараа буцан ангидаа орж ирэв. Тэхён орой клуб орох юм бол ядаж одоо сайн байх хэрэгтэй гэсээр хичээл рүүгээ орсон бол Жонгүг жаал унтаж байгаад орж байгаа нь энэ.

Хичээл дуусахад тэд гэр гэр рүүгээ шууд харьцгаасан бөгөөд Тэхён анх удаа шөнийн цэнгээний газар орж үзнэ гэх бодолдоо хөөрсөөр хувцасныхаа шүүгээг хөмөрч тавих бол Жонгүг гэртээ харив уу үгүй юу нам унтсан байдаг юм.

Өнөөдрийн догдлом уулзалтыг Намжүн, Мингюү 2 төлөвлөсөн бөгөөд тэд Жонгүгаас гадна нийлдэг хэд хэдэн найзуудаа ч мөн урьсан байлаа. Намжүн харьцаж буй охиноо тэвэрсээр нялууран зогсох бол Мингюү Тэхёныг ирнэ гэх сургаар хамаг бие ээ чангалчихсан бусдынхаа яриаг чагнан зогсоно.

Тохирсон цагаасаа жоохон хоцорч ирэхдээ Тэхён үсээ буржийлган уруулаа үл ялиг улаанаар өнгөлжээ. Түрхсэн өнгөлөгчийг нь амтархан идэхдээ Жонгүг Тэхёны уруулыг будгаас ч илүү улаан болгож үлдээв.

Үдэшлэг эхэлж бүгд л бие ээ сул тавьцгаан энд тэндгүй бүжих бол гагцхүү Мингюү л суусан газраасаа ч босолгүй урдах зүйлээ шимэн уух агаад хажууханд нь Жонгүг эрүүл байх агаад хайрлангуй гэгч нь тайзан дээр бүжих залуугаа ширтэж байсан юм.

"Чи хэзээ Тэхёнтай танилцсан юм? Сүүлд ярихад огтхон ч шинэ хүн дурдаагүй санагдах юм?"

Сонирхолдоо гэх үү сохорсон доо гэх үү Мингюү тэвчээрээ барьж ядахдаа тэсэлгүй түүнээс Тэхёны талаас асуух аж.

"Сүүлд чинь... яг Тэхёнтай танилцаж байсан үед юм байна. Ийм богинохон хугацаанд ингэтлээ чухал нэгэн минь болно гэж яаж санахав"

Муухан инээмсэглэсээр хариултаа авсан Мингюү ууж байсан зүйлээ хөнтрөөд угаалгын өрөө явахаар бослоо. Эсрэгцэн Тэхён түүний хажууд ирж суух бол тал шил шар айргандаа арай чүү явчхалгүй байдгаараа хөөрчихсөн байв.

"Арай л их хөгжилдөөд байна уу, өөрөө?"

Хацар дээрээ шуналтай гэгч нь үнсүүлэх Тэхён жиг жуг хийж инээд алдсаар Жонгүгийн хүзүүгээр ороон тэвэрч "Надад уулгасан хүн нь чи өөрөө, тэглээч хэзээ дахиад ийм боломж олдох юм билээ?"

Хэсэг нялуурч суусны дараагаар Тэхён угаалгын өрөө явахаар босох бол, Жонгүг ч найзуудтайгаа юм ярьсаар үлдсэн юм. 

Нойтон гараа сэгсэрсээр дуу чимээ тусгаарлагдсан угаалгын өрөөний үүдэнд жоохон тархиа амраах үед яасан ч нэг газарт битгий хамт байгаасай гэх хүслийн бус хяслын залуу тосон авч түүн дээр ирэх нь тэр.

"Тэхён... хоёулаа жоохон ч болов ярилцаж болохгүй гэж үү?"

"Одоогийн Ким Тэхён биш анхны хайртайгаа ч учирч үзээгүй 15 настай Тэхён чамтай ярилцахыг ихэд хүссэн юмсан"

"Н..намайг уучлаарай, тэр үед миний хийсэн үйлдэл болгон чамд эдгээж болшгүй шарх өгсөн гэдгийг мэднэ ээ..."

Халамцуу Тэхён инээд алдсаар "Зүгээр дээ, бид үхэл амьдралтай нүүр тулсан биш, хэдий тоглоомоор бүх зүйл эхэлсэн ч чи намайг хайрласан шүү дээ. Тэр үед бүх зүйл хэцүү санагдаж, хорвоод орь ганцаар юм шиг мэдэрч байсан ч одоо би өөр шүү дээ. Найзууд минь, сайн залуу минь гээд л бүгд миний эргэн тойронд байна. 

Өсвөр насан дээрээ байсан тэр хөвгүүн байхаа больсон ч миний дотор одоог хүртэл өнөөх  ааштай жаал байсаар байгаа, тийм болохоор л бид яагаад ч зам нийлэхгүй Мингюү, эргээд бодоход үнэндээ сүртэй санагдахгүй л байна л даа, гэлээ ч хүн хийсэн зүйлийнхээ төлөөсийг төлж сурах хэрэгтэй. Уучлаарай гэдэг үгээр алдаагаа хөшихгүйгээр алдаанаасаа болж үүссэн харилцаагаа хүлээн зөвшөөр. Өмнөх шигээ харьцаатай ч бай, найзууд ч бай болно гэж мөрөөдсөний хэрэггүй"

Түүнийг түлхэн угаалгын өрөөнөөс гарах гэсэн ч, хэдийн эрийн цээнд хүрсэн түүний бие Тэхёныг татан авч өөртөө наахдаа төд удалгүй тэд зүрхнийхээ цохилтыг мэдэрч эхлэв. 

Бүгчим орчин, бачимхан зайд тэд төд удалгүй үнсэлцэж эхэлсэн юм. Хайртай залуугаасаа уучлалт ч хүсэж чадалгүй хагацсан түүний хувьд энэ үнсэлт гагцхүү жил дамнан хүлээсэн хүсэл гэх бол Тэхёны хувьд анхны хайраа гэх хоромхон зуурын санагалзалд автсан ч гэж болох юм. 

Бүх зүйл сааралтаж ирэхэд Тэхён буцаад 15 настай хөвгүүн болсон мэт санагдана. Дунд ангийн хөвгүүнд ердөө хайртай нэгнээсээ авах үнсэлт л хамгийн жаргалтай, тэр л мэдрэмжээ магад санагалзсан бололтой. Дур хүсэлдээ автаж шунаглах хүсэл тачаалын бус  зүрх нь тог тог хийн цохилох гэнэн цайлган үеийг нь санагдуулах өөр ямар ч мэдрэмж байхгүй энэ үнсэлтийг гагцхүү Ким Мингюү л өгөх биз. 

Гэнэт ухаан орох шиг түүнийг түлхэхдээ Ким Тэхён Жонгүгийн өмнө гэмших гэмшилдээ уусан балга шар айраг нь агаарт замхран алга болсон байлаа. Эрүүл ухаанаа олж авсан Тэхён Минюүг хамаг хүчээрээ түлхэж тэндээс холдох ба, өнөөх жижигхэн баарыг хэд тойрсон ч Жонгүг хаана ч байхгүй байв.

"Тэхён? Жонгүгийг хайгаад байгаа юм уу? Тэр түрүүхэн явчихсан шд ээ, асуусан юм дуугарахгүй л байна лээ"

Хэнэггүй гэгч нь царайлах Намжүн өөрийнхөө үгсээр Тэхёнд бүх зүйлсийн зангилааг задлаад өгөх нь тэр.

 Жон Жонгүг харсан байх нь, тэдний анхны хайрын үнсэлтийг.



Za nzuda, tom tom bult userseniig min uuchilj urshuumei. Jagama n surguulia ene uvul tugsuud ajild orohdoo alban ysoor office ajiltnii amidrald hul tavisn baidg yum aa, dagaldan + shiv shine hun yum bolhooroo oilgohgu medehgu zuil ihteidee unndee holooro tolgoi hiij tolgoigooroo hol hiij yvnaa, todorhoi hundetgeh shaltgaan baigaagaas oilgoj uguurei geh huseltei shine hesgee niitlej baina aa. Tsag zav bolomjoroo oruulaad yvn aa, ehleed jhon ajildaa dasaadahya nzud min. Shine hesgee uulziye.

Kneel to me |VKStories to obsess over. Discover now