Хавар...
Хайрын улирал.
Сол хүйтэн хаврын урь орсон өдөр Сөүлийн гудмаар торгомсог хар үсээ салхины аясаар намируулан алхана. Тэрээр гудамжаар бие биеэн рүүгээ хайр гэрэлтсэн харцаар харан инээмсэглэх гэр бүлүүд болоод хосуудыг анзаарахгүй байж чадсангүй. Тэгээд нүдээ анин нэгэн үед аз жаргалтай гэр бүл байсан зүрх зүсэм дурсамжуудаа мартахын хичээнэ. Зүгээр дээ, зүгээр. Чи зүгээр болох болно. Зүгээр л тоохгүй орхичих.
Сөүлийн ахлах сургуульд хоёр л төрлийн сурагчид байдаг. Чадвартай эсвэл баян. Харин Сол чадвартайд нь ордог. Тэр юу ч хийсэн түүнийгээ маш сайн хийж чаддаг, үргэлжид А дүн авдаг сурагч. Мөн түүний царай ч маш сайн гэж хэлж болохоор. Цагаан цэвэрхэн арьс, урт намирсан хар үс, муурынх шиг нүд нь сургуулийн эрэгтэй эмэгтэй бүхий л хүмүүсийн анхаарлыг татдаг байлаа. Хэдий тэр баячуудын хүүхдүүдийн нэг биш байсан ч , хүйтэн үзэсгэлэн гоо гэдгээрээ алдартай билээ. Тэр нэгэн ослын дараа Сол-ын гэгээлэг, аз жаргалтай тал нь эцэг эхтэй нь цуг үхчихсэн. Тэр ахиж жаргалтайгаар инээхээ байж, бусадтай ч тэгж их ярихаа больсон ба сургууль дээрээ хүмүүстэй бараг л харьцдаггүй. Маш олон хөвгүүд түүнтэй дотносох гэж оролдсон ч, татгалзсан хариунаас өөр хариулт авсан хүн одоогоор байхгүй байна.
Сол-ыг сургуулийнхаа коридороор ороход түүнд сэтгэлээ илчлэх гэсэн хэд хэдэн залуус түүнийг хүлээн зогсож байлаа. Тийм дээ, хавар шүү дээ. Хайрын улирал юм чинь аргагүй. Гэсэн ч тэр зүгээр л тэдэнд татгалзлаа. Угаасаа энэ сургуульд түүнийг үзэн яддаг хангалттай охид байхад араасаа олон хөвгүүд гүйлгэх нь түүний амьдралд гай болно уу, гэхээс нэмэр болохгүй.
Эхний цаг, Англи хэл.
"Кай, холд."
"Сайн уу, гүнж минь. Чамайг намайг Жунин гэж дуудахад илүү дуртайг минь мэднэ биздээ?"
"Холд л доо, Кай," Сол бага зэрэг ууртайгаар ийн хэллээ.
Ким Жунин, бусдын дууддагаар Кай бол түүнд ухаанаа алдсан олон олон залуусын нэг юм. Гэхдээ бусад залуусаас өөр нь тэр хэзээ ч бууж өгдөггүй. Тэр өндөр, царайлаг бас бардам. Охид тэрэнд унаж тусдаг ба хэрэв хайрын тухай болон хайрлахаас айдаггүй байсан бол Сол ч тэдний нэг байх байсан биз.
Кай чухал царайлан "Чи хэзээ намайг хүлээн зөвшөөрөх юм бэ?"
"Хэзээ ч зөвшөөрөхгүй. Одоо холдоод өгөөч, би хичээлээсээ хоцормоогүй байна."
![](https://img.wattpad.com/cover/121774970-288-k577590.jpg)
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..