Жулиа-ын талаас:
"Гэхдээ би явмааргүй байна!" Би сайн найз болох Рэйма, Жекоб, Райли нартаа 13 наснаасаа хойш ингэж гомдоллож байна. Тэд намайг клуб руу авч явах гэж үргэлж хичээдэг... бүхий л төрсөн өдрөөр. Би үнэхээр клуб явмааргүй байна. Тэнд хүмүүс архи ууж бас муу зүйлс хийх гэж л очдог гэж сонссон. Эввв.Жекоб миний ширээн дээр ирж суугаад "Гэхдээ энэ чиний төрсөн өдөр! Чи хөгжилтэй байх хэрэгтэй бас амьдралын хэв маягаа-"
"Бид бүгд Жулиа-г хөгжилдөж чаддаггүйг мэднэ" Рэйма түүнтэй марган "Тэр яг л ус шиг ариухан--бас энэ насан дээрээ онгон хэвээрээ байгаа тэрнээс өөр хүн надад санагдахгүй байна. Надад итгээрэй, тэр клуб явдаг төрлийн охин биш"
Миний хацар улайж байгааг би мэдэрч байна. Энэ бүгд үнэн үү гэвэл, мэдээж, би ариуханаараа байгаа. Зүгээр л ... би энийг хийх тухай бодож чаддаггүй... бас хэн нэгэнтэй. Энэ үнэхээр аймшигтай.
"Тэр мэдээж гэнэн хонгор. Магадгүй чи гар хангалага гэх талаар ярьж ч үзээгүй-"
"Залуусаа!" одоо миний хацар шатаж байна. Райли тэдгээр үгсийг яаж зүгээр л хэлчихэж чаддаг байна аа? Эдгээр үгс надад ойлгомжгүй байна. Би инээх дуу сонслоо. Би мэднээ. Тэд намайг шоолж байна.
"Хэрвээ би та нартай клуб явбал, та нар энэ тухай ярихаа болих уу... цэвэр ариун бас... тэр" хэмээн би тайлбарлалаа.
Тэд бие биерүүгээ гайхан харцгаах бөгөөд намайг ингэж хэлнэ гэж бодоогүй бололтой. "Ойлголоо Брүүкс, чиний байгаа байдалд санаа тавьцгаая" гэж Рэйма хэлэв.
Миний байгаа байдал яасан гэж?
"Би чиний даашинзыг сонгож, Райли нүүр будалтыг хийнэ. Тэр үнэхээр сайн нүүр будагч бас Жекоб... тэр энд байхад л хангалттай."
Жекоб Рэйма-г нудрахад би инээмсэглэж байлаа. Би үргэлж тэднийг гайхалтай хосууд болно гэж боддог. Харин Райли залуусыг огтхон ч сонирходоггүй. Яагаад?,би энэ тухай л бодож байна.
"Энэ хөгжилтэй байх болно оо. 18 гэдэг онцгой нас. Жулиа, надад итгэ. Маргааш бол чиний өдөр байх болно."
Еээе...хүлээж тэсэхгүй нь. Тоглоомгүй.
Дараагийн өдөр
"Рэйма чи итгэлтэй байна уу. Энэ даашинз үнэхээр...задгай юм."
Яг одоо би тайвшрах гэж үнэхээр хичээж байна. Энэ даашинз үнэхээр бариу, энгийн хар бас нарийн мөртэй.
YOU ARE READING
My babygirl [Mongolian]
RomanceЖэйсон Моурс 30 настай. Түүнд бүх зүйл бий. Том харш, алдар хүнд, эд хөрөнгө. Тэр ч байтугай муж даяар тархсан барилгууд. Гэхдээ түүнд үргэлж ямар нэг зүйл дутагдаж байгааг тэр мэддэг. Түүний биенд гэвэл илүү тохирох байх. Хэдийгээр түүнд олон эм...