one : preceding word.

1K 87 16
                                    

-PRECEDING WORD-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-PRECEDING WORD-

       Хүүхэд насны гэгээн, цагаахан сэтгэлээ тээсээр аз жаргалтай зураглалын эхлэлийг зүүн дээд буландаа алтан шаргал нар зурсаар эхлүүлэн, цэнхэр үйл, далавчаа дэвэх шувууд, инээдтэй ч юм шиг эгдүүтэй ч юм шиг өндөр шаргал байшин, яагаан хаалга ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүүхэд насны гэгээн, цагаахан сэтгэлээ тээсээр аз жаргалтай зураглалын эхлэлийг зүүн дээд буландаа алтан шаргал нар зурсаар эхлүүлэн, цэнхэр үйл, далавчаа дэвэх шувууд, инээдтэй ч юм шиг эгдүүтэй ч юм шиг өндөр шаргал байшин, яагаан хаалга болон цонх, байшинтайгаа энэ тэнцэхүйц өндөртэй эрэгтэй эмэгтэй хүн болон тэдний голд арай намхавтар охин хөтлөлцөн зогсож буйгаар зурж дуусгах бяцхан охин бол би.

       Амьдралын хар бараан өнгөний зах зухаас нь ч хараагүй 9 настай жаахан охин. Эзэндээ очихгүй захианы эхлэлийн үгээ дасал болсноороо "Сайн байна уу? Эцэг эх хоёр минь..." гэсээр үргэлжлүүлэн хэр их санаж байгаа тухайгаа болон уулзаад юу хийх тухайгаа төсөөлөн бичсээр аль хэдийн нэг дэвтрийн нүүр дуусгах аж.

       Хүүхэд бүр л эцэг эхтэйгээ үлдээсэн үнэтэй дурсамж гэж байдаг. Гарнаас нь хөтлөн алхаад л, түрүүлж гүйх үед нь "Болгоомжтой гүйгээрэй~" гэж аядуухан хэлэн жаргалтайгаар инээцгээж, уначих юм бол хамаг хурдаараа очин "Зүгээр үү?" хэмээн аргадан асуухад нь "Зүгээр" гэсээр босон аавдаа тэврүүлэх үед ээжээсээ зэмлэлийн үг сонсохоос эхлээд, унтах үед нь үлгэр ярьж өгөөд духан дээр нь үнсэн өрөөнөөс нь гарах гээд л хэмжээлшгүй гайхалтай агаад нандин дурсамж байдаг.

        Гэхдээ мэдээ орсон цагаас минь л ажил хийн мөнгө олохын тулд гадаад хууль бусаар амьдарч ирсэн эцэг эх минь хааяа нэг ухаалаг технологийн ачаар бүтсэн facetime-аар ярьж, хэрэгтэй мөн гоё зүйлсийг агаарын тээврээр явуулна. Миний төлөө л бүгдийг хийцгээх нь намайг аз жаргалтай болгодог гэж ѳѳрсдѳдѳѳ хэлдэг байх. Надад ч бас тийм байсан. Хэмжээлшгүй гайхалтай санагдаж гоё зүйлс явуулахыг нь үргэлж хүлээнэ.

[Completed] Nøthing. Where stories live. Discover now