-OUR FIRST SNOW-
"Зүгээр үү?" гэсээр Жимин бидний зүг санаа зовсон харцаар харна. Хариуд нь би толгой дохисоор "Би аймар харагдаж байна уу?" гэхэд тэр уруулаа жимийсээр удаанаар толгой дохилоо. Уг нь будгаа сэргээсэн юмсан.
Өөрийгөө гайгүй харагдаж байгаа гэж бодсон болоод ч тэр үү, өөрийн мэдэлгүй л санаа алдаж орхив. Гэтэл Жимин "За зүгээр байна даа. Тоглож байхад." хэмээн нүдээрээ инээсээр намайг хүзүүдэн "Яагаад уйлчихсан юм? Тэхён ч бас." гээд намайг давуулан харахад Тэхён чимээгүй л гараа халаасандаа хийн зогсоно.
Жимин бидний дунд эвгүй нөхцөл байдал бүрдсэнийг анзаарсан нь ойлгомжтой. Хэсэг чимээгүй байсан тэр "Та хоёр явсан нь дээр байхаа. Ийм царайтай..." гэсээр сонин харав. Би ч түүний мэдрэмжтэйд талархан, толгой дохих бол Тэхён бас л юу ч дуугарсангүй. Жимин надад ойртон чихэнд "Наад нэг юмаа зүгээр болгоорой. Нэг ийм байдалтай байчихвал хэдэн сараар ийм байх гээд байдаг юм." шивнэн хэлэхэд нь би дахин толгой дохилоо.
Сургуулиас гарахын тулд манаачийг аргалах хэрэгтэй байсан бөгөөд, Жимин аргалах гэж бөөн юм болж байж арай хийн гаргав. Бид аль, аль гэр лүүгээ явж болохгүй учраас сургуулийн хажууханд байдаг гоё үзэмжтэй гудамж руу очицгоох аж.
Цэцэгсээр хүрээлэгдсэн тэрхэн гудамжинд шувуудын жиргэх болон хүүхдүүдийн инээлдэхээс өөр зүйл давж сонсогдохгүй байх нь, сэтгэлийн шивнээгээ сонсох боломж олгох аятай л мэдрэмж түрүүлнэ. Би гадаах сайхан үзэмжийг бишрэн ширтэхэд сэтгэл уужрах шиг болж, тайвшралын санаа алдалтаар ойр орчны дууг чимэв.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.