twenty seven : me.

229 43 35
                                    

-Me-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Me-

       Хүндхэн зүйл нүдэн дээр минь дарчихсан нь уу гэмээр хөндүүрлэж, зовхио дааж ядсаар нүдээ нээв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

       Хүндхэн зүйл нүдэн дээр минь дарчихсан нь уу гэмээр хөндүүрлэж, зовхио дааж ядсаар нүдээ нээв. Хөшгөний цаанаас шагайн үзэгдэх нарны хурцаас үзвэл аль хэдийн өдөр болсныг илтгэх аж. Тэр өдрөөс хойш гурав хоног өнгөрчихөж. Ээжид маргааш нь худал шалтаг хэлэн аргалсан ч, байгаа байдал минь сайнгүй байсан болохоор нэлээн санааг нь зовоосон.

Харсан зүйлээ дахин бодоход л дотор арзас хийлгэх ба бодлоо өөр зүйлд төвлөрүүлэхээр ханан дээрх бүтэл муутайхан зурсан зургаа харлаа. 'Starry night'... Энд ирснээсээ хойш нэлээдгүй өрөөгөө өөрчилсөн бөгөөд ягаан биш цэнхэр өнгө илүү давамгайлах болсон юм.

Гунигтай хэрнээ тайван өнгө. Тиймээс надад цэнхэр өнгө таалагддаг. Сэтгэлийг минь улаан эсвэл шар өнгө шиг дулаацуулахгүй ч, тайван бас гунигтай байдал надад илүү амар санагдсан хэрэг.

Санаа алдан орноосоо өндийхөд толгой салах нь уу гэлтэй өвдсөн тул нүдээ анин хэсэг суув. Би юунд тэгж их шунаснаа өөрөө ч мэдэхгүй юм. Магадгүй үгүй гэхээр хийдэг хүмүүний хорлонт зандаа л ороогдсон байх.

       Ер нь би яг өөрийнхөө тэр шаналалтай, тэдгээр зовлонтой нүүр тулж үзсэн билүү?

Надад өөрийн өчүүхэн гэж нэрийддэг тэр шаналлаа ч тэсэх ухаан байдаггүй бололтой. Тийм байтал хүмүүсийн цөхрөлийг хүчээр мэдэх гэж шунасан мунхаг сэтгэлгээ юунд намайг бүчсэн юм бол. Уг нь юуны түрүүнд өөрийн гэсэн бүх зүйлтэй нүүр бардам тулж, үүнийхээ дараа л сэтгэлийн аниргүйгээ үргээх тэнхэлтэй болно шүү дээ.

[Completed] Nøthing. Where stories live. Discover now