![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. -WEAK-
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Цааш алхан явах хүүгийн нурууг харж зогсохдоо дагаад явчихдаг ч юм билүү гэх тэнэг бодол төрөв. Хэрвээ дагаад явчихвал Тэхёны нууцыг мэдэж чадах байх гэсэн ч бодол тархийг минь нөмөрнө. Хэдий тэр намайг бүгдийг мэдэх албагүй гэсэн ч, би үнэхээр тэр хэлээд байсан шиг шуналтай нэгэн бололтой.
Эцэст нь дагаж явах шийдвэртээ бат зогсоод сталкер шиг нууцаар дагасаар гэрийнх нь үүдэнд ирлээ. Энэ хүртэл нэлээдгүй зүйл болсон юм шүү. Тэхён мэдсэн юм шиг л хааяа нэг эргэж хараад санаа алдаад байсан. Хөлөө зөөж ядан урагшлах түүнийг харахдаа би очоод өшиглөчихмөөр л санадсан гээч.
Түүний гэрийг нэг үгээр илэрхийлэхэд хүрвэл би "жирийн" гэж хэлэх байна. Нэг давхар, том цэлгэр биш ч намхан жижиг цонхтой, шаргал байшин харагдах аж. Тэхён орохоосоо өмнө хаалганыхаа бариулыг бараг л 3 минут хэртэй барин зогсож, дотроос хэн нэгний чимээ гарахтай зэрэгцээд шууд л орчихсон.
Ойртон очих эсэхдээ эргэлзэж зогссоор эцэст нь сониуч зандаа бууж өгөн, цонхоор нь өлийн харах үед дуу шуу болон чангахан чимээ гарав. Би тэрхэн зуурын зураглалыг нүд салгалгүй, бүр хором ч алдалгүй харчихаад айснаасаа болоод шууд л гүйчих нь тэр.
Гэрийнхээ зүг хөлийн жолоогүй гүйж байхдаа нүднээс минь хяналтаа алдан урсах нулимсаа хальтхан шувтарсаар гүйгээд л байв. Өмнө нь огт тогтож харж байгаагүй гэрийнхээ урд тулж ирээд, будгийн бага зэрэг халзархайгч сайн гэгч нь ажиглалаа. Харин сэтгэл минь зүгээр л орьгүй хоосон.
![](https://img.wattpad.com/cover/193663511-288-k624403.jpg)
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.