-FAMILY DINNER-
Машинд суухаас эхлээд л намайг тасралтгүй ширтсэн хойд дүүгээсээ бага зэрэг айж эхлэв. Биеэр хавь илүү тэр, хөмсгөө зангидан намайг ширтжээ. Ээж хажууд суусан учраас гараас барин олон зүйл асуун сатааруулж байсан нь л айдсыг минь дарах шиг болсон ч, ээж эмээтэй юм ярьж эхлэхэд цонхноос харцаа нэг ч салгасангүй.
Салгах л юм бол асуулт эрсэн эсвэл хэн болохыг минь шиншилж байгаа хойд дүүтэйгээ харц тулгарах юм шиг санагдана. Далдаас дарамтлаад байх шиг тэр харц үнэхээр аймшигтай санагдах ч, яг туулай шиг царайтай болохоор өхөөрдөм ч юм шиг...
Харин хойд эгчийн хувьд хараад л баймаар тайван эелдэг нэгэн шиг сэтгэлд дулаахан санагдах аж. Хойд аавыг бол сайн мэдэхгүй юм даа. Хойд гэсэн нэртэй болохоор жинхэнэ нь болох гэж шунах нь мэдээж хэрэг. Гэхдээ яг үнэн дээ ээжийн хэлдэг шиг хойд ээж байгаа юм чинь, хойд аавтай байх нь зүгээр байх.
Зүгээрээс ч илүү байж болох юм. Аавтайгаа хийхийг хүсдэг байсан зүйлээ хийж чадаагүй ч, энэ хүнтэй хийж чадах байх гэсэн бодол төрнө. Салалт гэдэг үгэнд эмзэглэж, хойд гэхэд нь шаралхаж ирсэн ч, одоо зүгээр эвлэрч байх шиг байна. Ямар ч айсан, санаа зовсон, уурласан мэдрэмжгүй зүгээрээр мэдэрч байгаа нь эвлэрсний шинж биз дээ?
Сэтгэл эмтэрч, зүрх зүсэгдэнэ гэдэг хайраас болдог. Бүх төрлийн хайраас... Гэр бүл, найз нөхөд, хосын хайраас үүдсэн шархнаас болж хүн өөрийгөө алдаж эхэлдэг. Энэ бүгдээс ядаж нэг нь байхгүй бол хүн амьсгалаа мэдрээд хүртэл өөрийгөө хараах байсан биз.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.