-GOOD GIRL or BAD GIRL-
2019 оны 2 сарын 10.
Хичээлийн эхний өдрөөс хойш аль хэдийн зургаан сар өнгөрч. Энэ зургаан сарыг товч бөгөөд тодорхой тайлбарлавал би өдөр бүр сургуульдаа явна. Мэдээж нөгөө хэдтэйгээ хамт явж байгаа. Бас эмээ Монгол руу буцсан, Ноелла эгч коллеж руугаа явчихсан болохоор гэрт Скотт аав, ээж, тэгээд Жастин бид дөрөв л байгаа юм. (Скотт аав гэж дуудахад би одоо ч дасаагүй хэвээр...)
Өдөр тутамдаа юу хийсэн бэ гэвэл сургуульд дээр ирнэ. Ангид ороход Жесси, Элизабет, Виллиам гурвын харцанд золтой л алуулчихдаггүй. Азаар илт дээрэлхээд байхгүй нь амар хэрэг. Ноён Ким бид хоёр их дотно ах дүү болсон. Харин Ноён Мины хувьд тэр одоо ч их төвөгтэй хүн хэвээр. Жоохон хүүхэд шиг, эсвэл хэт ширүүн хүн шиг болоод л, ер нь их ээдрээтэй зантай. Надад ширүүхэн үгс хэлэхэд нь би ч хариуг нь тэр дорно барьж байгаа. Жастин намайг тэгэхээ боль гэсэн ч тэгэх хүсэл алга. Надад сонирхолтой байгаа гэхэд болно. Намжүн болон Хусог нар миний хувьд бас л чухал ах нар болсон бол Тэхён, Жимин хоёртой үнэхээр дотно болсон. Бас Жастины хувьд бид их дажгүй байгаа.
Нэмэж хэлэхэд, би бүгдийг нь Солонгосоор нэрээр нь дуудаж байхаар болсон. Энэ нь надад ч, тэдэнд ч тухтай байгаа учир их амар байгаа.
Айлын ганц байсан болохоор дүүтэй, ер нь бол ихэртэй байх гоё санагдаж байна. Хэдий бид хоёр төстэй харагддаггүй ч, их сайн зохицож чаддаг хүмүүс гэж би дүгнэх байна. Ноён Бан анхны өдөр өөрийгөө Unborn Dad гэхэд би ихээхэн гайхсан ч, одоо бол өөрөө тэгж дууддаг болсон. Яг л аав шиг минь хүн. Харахад л дулаахан хүн гэж байдаг даа. Яг тийм хүн шиг.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.