-MY NEW BODYGUARD-
Би эцэст арай тайвшран түүнээс холдон нулимсаа арчихад Тэхён ч босон "Хэрвээ.. Ямар нэгэн зүйл болвол над дээр ирээрэй. Хэцүү зүйлээ заавал хэлэх хэрэггүй. Би чимээгүй тэвэрч өгөх болохоор заавал ийм үедээ ирээрэй." гэлээ.
"Заавал очих болохоор завгүй гэсэн хариулт авахгүй шүү." гэсээр би инээхэд тэр ч мөн адил инээмсэглэсээр "Сая үнэхээр чамайг яагаа ч үгүй биз.. Юнги ахаас болоогүй биздээ?" янз янзаар асуух бол би өнөөх л "Гэрээ санасан." гэх худал хариултаа л хэлж байв.
Тэр гүнзгий амьсгаа аваад "Ашгүй дээ. Юнги ахыг л нэг юм хийчихлээ гээд санаа зовлоо." гээд урд минь гарч зогсоод миний зүг тонгойн нүүр лүү минь ойртоно. Би түүнээс зайгаа барин хойшилсоор "Яасан бэ?" гэхэд Тэхён инээсээр "Нүд, хамар чинь улайгаад, будаг чинь урсчихаж." гэх нь тэр.
Би ичсэндээ нүүрээ дарсаар "Уг нь тийм ч их будаагүй юмсан. Тийм аймар байна уу?" Тэхён толгойгоо дохин, өвөрмөц гэгдэх дөрвөлжин инээмсэглэл тодруулах ба "Тэгвэл байж бай. Хүн хараад.." гээд цүнхнээсээ нүүрнийхээ будгийг авч, будгаа арилгаад дахин сэргээлээ.
Будгаа сэргээж дууссаныхаа дараа "Тэгэхээр хэн намайг хайсан гэнээ? Жонгүг намайг үхсэн ч томооргүй юм." гэсээр Тэхён руу харахад "Жонгүг чиний бодож байгаагаас ч зөөлөн сэтгэлтэй хүн шүү. Яахав наагуураа л тэгээд байдаг болохоос биш, ер нь их сэтгэл сайтай хүүхэд."
Би инээмсэглэсээр "Мэднээ. Гэхдээ намайг хайхаар хангалттай биш." хэмээхэд Тэхён ч амаа жимийсээр толгой дохиод "Яахав чамайг хайсан нь үнэн ч, санаа зовсондоо бол биш. Согжин хёны тухай л.."
Түүний яриаг таслан Жонгүг, Жимин хоёр чанга дуу чимээ гаргасаар хүрч ирээд "Чамайг хайж байлаа." гэсээр тэр гурав энэ тэнд гаран Ноён Кимийн нууцыг мэдэх гэж лавлацгаана.
Жимин хэлэхгүй байсанд бухимдан "Яг яс яривал бид нар уулзаад бараг 6,7 жил болж байхад, уулзаад 6,7 сар ч болоогүй хүндээ нууцаа хэлсэн нь сонин юмаа... Найз охин нь яг хэн юм?" гэсээр намайг нудран хөмсгөө өргөсөөр "хэлчих" гэсэн янзтай харна.
Би "Найз охин?" гэснээ инээсээр "Яахав би ч мэдье гэж мэдээгүй юм л даа. Согтуу хүн сохор болно гэгчээр андуурал гараад.. Тэгээд л мэдчихсэн юм." гэх бол тэр гурав надаас хэн болохыг нь асуусаар байх аж.
"Ядаж согтуу хүн сохор болно энэ тэрээ тайлбарла даа." Жонгүг замыг минь хаан ийн асуух агаад би санаа алдсаар "Согтуу даа надад хамаг юмаа ярьчихсан юмаа. Дараа нь эрүүл болоод нууж өгөхийг үхэх гэж байгаа юм шиг л гуйсан. Тэгээд л болоо.. Угаасаа удахгүй дэлгэх болохоор зүгээр жоохон, бүр ийм жоохон хүлээчих." долоовор эрхий хурууныхаа завсар багахан зай гаргасаар ийн хэлэв.
Тэхён санаа алдсаар "Бид гурав тийм тэвчээртэй харагдаад байна уу?" хэмээн шалсаар байх бөгөөд би ч тэднээс зугтан явна. Амнаасаа ганц ч үг газар унагалгүй явсаар клубын өрөөнд орж ирэхэд Намжүн, Ноён Ким хоёр сууж байв. Нөгөө гурав найдлагаа алдсан тул Ноён Ким рүү гүйн очиж түүнийг шална. Харин Намжүн нүдээ нухалсаар буйдан дээр нугдайн хэвтлээ.
Энэ зуурт Хоби гүйн орж ирсээр "Согжин хён нүүнэ гэдэг чинь юу гэсэн үг юм?" гэх нь тэр. Бүгд Ноён Ким рүү харах бол би Намжүн рүү харж, Намжүн гараа салаавчлан атгаад залбирах шиг болон миний харцнаас далдчина.
Ноён Ким санаа алдсаар хойш буйдан налаад "Харин.. Ганцаараа амьдардаг гэхэд хэтэрхий том болохоор нүүдэг юм уу гэж бодсон юм. Гэхдээ олигтой байр олдохгүй байгаа болохоор нүүхгүй ч байж магадгүй." гэсэн цомхон тайлбар хэлэхэд нь би ширээн дээр буландан суугаад сонжсон аятай харц тодруулсаар "Хадмаасаа л холдох гэсэн юм биш үү?" гэхэд Намжүн нүдээ аниж, Согжин хөмсгөө зангидан "амаа тат, золиг минь" гэх шиг харав. Би ч мөчөө өгөлгүй өөдөөс нь ширтэх аж.
"Хадам? Арай.. Арай Согжин хёны найз охин нь Намжүны дүү Гёнмин? Тийм юм уу? Үнэн юм уу?" гэсээр Хоби ам нь хагас ангайх бол бусад нь ч бас "Тийм юм уу?" гэх шиг Согжин рүү харлаа. Би байдлыг шавдуулан "Ноён Ким. Та угаасаа одоо хэлсэн нь дээрээ. Намжүнaa чи ч бас.. Бүхэл бүтэн 6,7 жил хамт байчихаад үнэнээ хэлээ."
Ноён Ким Согжин хүндхэн санаа алдан хэсэг бодлогошрон суух бол Намжүн шийдсэн янзтай босон суугаад гүнзгий амьсгаа аван "Үнэндээ бол.." тэр Согжины гараас зөөлөн атгаад "Бид ижил хүйстэн."
"ЮУ?!!"
~Таамаглаагүй л биз дээ. Би ч бас ийм болгоно гэж бодоогүй ч, Namjin шифд үхэж хатдаг болохоор өөр арга байсангүй ээ 😝
sincerely, purplsky.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.