-HOPE'S B-DAY PARTY-
"Жизел?" өрөөнийх нь хаалгыг тогшсоор ороход хөнжилдөө шигдэн унтах охин яргалсаар "Гарсан чинь дээр шүү. Унтмаар байна." гэсээр дэрээ авч шидэх нь тэр. Би ч өнөөх дэрийг нь зөрүүлэн шидсээр "Босоо. Өдөр болж байна шд. Хичээлээ тасалчихаад яаж ийм тайван унтдаг байна."
"Энэ их нойрыг би өөрөө ч сайн мэддэггүй юм." хэмээн арай хийн нүдээ нухалсаар босч ирээд "Тэгэхээр... Парти яасан, яасан гэлээ?"
Тэр өдрөөс хойш аль хэдийн 7 хоног өнгөрч, бид Хусогын төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа нь энэ билээ. Түүний төрсөн өдөр маргааш болно. Тиймээс өнөөдрөөс бэлдэж эхлээд маргааш гэхэд гайхалтай төрсөн өдөр болгох хэрэгтэй. Харин бидэнд үдэшлэгийн хатны зөвлөмж хэрэгтэй бөгөөд тэр хатан нь хэт унтамхай учраас би сэргээх гэж зовон байж сэрээсэн нь энэ.
"Hope's Birthday Party Night."
"Аан~ За би шүршүүрт ороод, бас хувцсаа өмсөөд бэлэн болчихоод, буугаад очъё. Чи үүдний өрөөнд байж бай." би ч хурдлахыг сануулаад үүдний өрөөг зүглэв. Удалгүй Жизел бэлэн болж бид хоёр Ноён Кимийн гэр лүү хөдлөлөө.
Парти үнэхээр том хүрээнд болох агаад бид Ноён Кимийн танилаас тусламж аван тэдний эдлэнд үдэшлэг зохиох болсон юм. Хобид таалагдаасай. Бас миний анхны парти учраас их догдлол болон хүлээлттэй байна!
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.