twenty three : even more.

157 45 1
                                    

-EVEN MORE-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-EVEN MORE-

       "Жимин?" Түүнийг би зөөлнөөр дуудсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жимин?" Түүнийг би зөөлнөөр дуудсан. Харанхуй буланд ганцаараа өвдгөө тэврэн суух тэр эр, яг л жоохон хүүхэд шиг санагдсан юм. Би санаа алдсаар түүний хажууд суугаад "Зүгээр үү?" гэж асуусныхаа дараа ямар хараал идсэн асуулт асуучихсанаа ухаарав.

"Бишээ... Юу болсон юм гэх нь зөв байх." бид тэдний гэрт, түүний өрөөнд байх агаад тэр над руу "Чи миний ганц эмэгтэй найз." гэсэн учир битүүлэг мессеж үлдээгээд алга болчихсон. Хэдэн зуун хариу мессежинд хариулаагүй, түүн рүү залгасан ч бас л хариу байгаагүйд санаа зовон гэр лүү нь ирсэн бөгөөд гадаа бороо шиврэн орох аж. Гэрт нь ирэхэд гэрийнх нь хаалга онгорхой байсан ба дотор байдал тийм ч сайн харагдаагүй.

Хаа саагүй тарсан хувцас, хагарсан шилнүүд, тэгээд эцэст нь зочны өрөөнд томоор байрладаг байсан гэр бүлийн зураг нь юу ч үгүй болсон байдал л үзэгдсэн. Түүний өрөөнд орж ирэхэд хөшиг нь хаалттай, эхэндээ хэн ч байхгүй байна гэж бодмоор... Гэтэл хаа нэгтээ буланд нусаа татах түүний чимээг сонссон юм.

"Пак-Жи-Мин... Миний жинхэнэ нэр." үе үеэр нь салгаж нэрээ хэлэхэд түүний хоолой сааралтаж, өрөөний аниргүйг хангалттай донсолгож чадамгүй тийм аяархан ийн хэлээд миний зүг харав. Харанхуй, гэхдээ хар хөшигний цаанаас цухуйж ядах нарны туяа энэ өрөөг хангалттай гэрэлтүүлэх хүчтэй аж. Нартай бороо бололтой.

[Completed] Nøthing. Where stories live. Discover now