-TRAVEL-
Хичээлийн жилийн ээлжит амралт. Эцэст нь нэг юм ахлах сургуулийн нэгдүгээр ангиа төгсөж байна. Өнөөдөр бид удаан төлөвлөсөн аяллаа эхлүүлэх бөгөөд энд зөвхөн нөгөө долоо, Жизел, Мелоди болон би гэсэн бүрэлдэхүүнээр л аялах юм. Бид хол явах, олон газар үзэхийг хүссэн ч, үүнд зориулсан мөнгө хаанаасаа олох билээ дээ.
Оронд нь энгийн л нэг модон байшинд 2 долоо хоног болох ба үүнийгээ аялал гэж нэрлээд хангалттай зугаацах болоод дууссан. Удаан төлөвлөсөн шалтгаан нь мэдээж тэнд очоод 2 долоо хоног буюу бүр нарийвчилбал 336 цаг бид нэг ч цагийг чөлөөтэй өнгөрүүлэхгүй гэснийх билээ.
Очих газар нь Ноён Миний эдлэн газар гэсэн. Би яг сайн ойлгоогүй ч далайн эрэгтэй гэдгийг нь л ойлгосон юм.
"Hey!" Хусог ийн хэлээд бүгдийг нь дуудах агаад тэр машин бэлдэнэ гэснийхээ дагуу хоёр аялалын машин авчирсан учир хоёр хуваагдан суулаа. Манай машинд гурван эмэгтэй нь мөн Тэрён Жонгүг Жимин буюу дандаа багууд нь сууж явах болж, нөгөө машинд үлдсэн дөрөв нь суув.
Бид явсаар хүрэх газартаа ирж, байшинд ороход 3 өрөөнд хуваагдахаар боллоо.
"Хөөх! Ноён Мин та их баян юмаа." Жизел гэрийнх нь энэ тэнд очин үзсээр ийн хэлэхэд тэд инээлдэнэ. Жизел Мелоди бид гурав нэг өрөө болж, Ноён Ким болон Намжүн хосын картаа ашиглан хоёулаа нэг өрөөнд, мэдээж Ноён Мин өөрийнхөө өрөөнд, харин үлдсэн дөрөв нь нэг өрөөнд орсноор өрөө хувиарлалт дуусч, удалгүй бид төвхнөөд амжив. Жимин биднийг дуудан зочны өрөөнд цуглуулаад "За яг одооноос 336 цагаа явж эхлүүллээ шүү." гэхэд Мелоди гайхсаар "Бүр ийм нарийн төлөвлөсөн юм уу?"
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.