![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. -A MOTHER-
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Гайхалтай оройн зоогийн дараах амттан болгож өгсөн зүйлсийг нь идчихээд өрөөндөө орж ирэв. Гүнзгий амьсгаа аван гаргахдаа аз жаргалтай болж байгаагаа мэдэрсэн юм. Унтах дөхсөн тул утсаа аван найз руугаа facetime хийхээр зэхэв. Одоо бараг л сэрж байгаа байх.
Миний амьдралд хар бараан дурсамж болон үлдсэн найз гэх пайз зүүсэн олон хүмүүс байсан ч, тэр дундаас гайхалтай дурсамж бүтээсэн цөөхөн хэдэн хүний нэг. Миний найз гэгдэх нэрийг бахархалтайгаар хэлж чадах хэдхэн хүний нэг бол Мөнх гэх ухаантай бас өхөөрдөм гэмээр охин.
Нэлээд дуудсаны эцэст тэр утсаа авав. Нүд нь хаалттай шахуу, үс нь дэлбэрчихсэн юм камерын өөдөөс харж байх нь тэр.
"Эцэг чинь буцдаа." түүнийг шоолон ийн хэлээд инээхэд "Чи ер нь энд хэд болж байгааг мэдэж байна уу? Эцэг чинь буцдаа ч гэх шиг... Хүн сайхан унтаж байхад чинь" хэмээн уурсана. Би ч инээдээ барин байж "Өө, нээрээ тийм юм байна. Наана чинь өглөө болж байгаа билүү?" тоосон янзгүй ийн хэлэхэд тэр оройтож унтсан тул үд болтол унтах байсан тухайгаа гомдоллох аж.
Овоо нойр нь сэргэсэн бололтой ямар байгаа талаар минь асуулаа. Би ч хэр сайхан байгаа тухайгаа товч бөгөөд тодорхой хэлэн, хүслийнх нь дагуу гаднахыг нь харуулахаар цонхоо нээн эргэн тойронг харуулав.
"Хөөх. Гоё юм бэ? Гэхдээ шөнө болохоор сайн юмнууд нь харагдахгүй байна өө..."
"Дараа өдөр харуулнаа. Чи унтчихгүй бол" гэсээр инээлдэж ойр зуурын зүйлс ярьсаар би унтахаар болон утсаа тасаллаа.
![](https://img.wattpad.com/cover/193663511-288-k624403.jpg)
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.