-SURPRISE-
Тэр нэгэн гунигт өдрөөс хойш аль хэдийн бүхэл бүтэн 3 сарыг ардаа үдлээ. Шалгалтууд дөхөж өдөр шөнөгүй номын санд л сууж байх аж. Над шиг ингэж бэлдэж байгаа хүн ховорхон ч гэлээ, би зөвхөн анги дэвших шалгалт ч биш их сургуулийн судалгаа, тэтгэлэг, болон маш олон зүйлсийг судалж байгаа юм.
Мэдээж надад ахиад 2 жил байгаа ч эртхэн судалж байсан нь дээр гэж бодоод ийнхүү бэлдэж байгаа билээ. Өөр шалтиг хэл гэвэл яг үнэндээ өөрийгөө завгүй байлгах юм бол ямар нэгэн зүйл бодохгүй, бас тэдэнтэй уулзахгүй байгаа нь амар байна. Тэднийг харахаар өнөөх гунигтай бодлууд тархийг минь манан нөмрөх шиг бүчин аваад намайг тамлах шиг л болох юм. Жонгүгийн хувьд харахаас өөр сонголтгүй болохоор зүгээр л түүнтэй өмнөх шигээ, магадгүй дотно хэрнээ басхүү хөндий харьцаатай байгаа.
Яг үнэндээ өөрийгөө ч аргалчихаж ч чадахгүй хүн шүү дээ. Тийм байж тэдэнд санаа зовно гэдэг... Намайг л шаналгахаас цаашгүй.
"Hey! Браинлетт (Brainlett)." гэсээр ангийн хаалга саван орж ирэх хүний зүг харвал Тэхён байх нь тэр. Сургуулийн хичээл ордоггүй, чимээгүй байдаг цор ганц ангийг олоод сууж байхад, яаж намайг эндээс олсныг нь хэсэг гайхан, нүдээ эргэлдүүлсээр "Яасан, КимГуард (KimGuard). Дахиад л хэнд ч хэрэггүй математикийн х-ыг олох томьёоны хэрүүл хийх гээ юу?"
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.