-ALL NEW-
Шинэ гэх үг таатай сонсогддог ч гэлээ, тэр үгний ар талд ямар зүйл хүлээж байх бол гэсэн айдас хүн бүрт л төрдөг биз. "Сайн уу? Муу юу?" гэх асуултанд булагдан онгоцны жижигхэн цонхоор хөөсөн чихэр шиг янз бүрийн хэлбэр дүрстэй үүлсийг ажин, хааяа хааяа дотор муухайрахад гүнзгий амьсгаа аван гараа тас зуурсаар удаан нислэгийг үргэлжлүүлнэ.
Хажууд минь харваас олон удаа онгоцонд суугаад үзчихсэн байрын унтах эмэгтэй бол ээжийн ээж гэгдэх миний эмээ. Магадгүй надад дургүй байх. Уулзах бүртээ харааж, уурлаж байдгаас нь л хэр их үзэн яддаг нь харагддаг. Охиных нь охин гэх нэрэн дор л алуулчихгүйхэн шиг байгаа гээд хэлэхэд хилсдэхгүй. Хойд эцэг болон эгч, дүүгээ сайн хүн байгаасай гэж дотроо залбирсаар нүдээ анилаа. Тэрхэн мөчид хэний ч төсөөлшгүй газар би зогсож байх нь тэр.
Энэ бол миний төсөөллийн ертөнц. Би хүссэнээрээ байж болдог ганц газар. Энд л миний хүссэн бүх юм байх байрандаа аз жаргалтайгаар оршдог гэхэд болох юм. Бодит болохгүй ч бодит юм шиг төсөөлж чаддаг оюун ухаандаа талархан эцэг эхтэй хамт байна гэж төсөөлнө. Салалтаас үүдэн гэр бүл нь 2 хуваагдсан хүүхэд бүр л эцэг эхээ ядаж ганцхан минут хамт байхыг нь хардаг болоосой гэж хүсдэг байх...
Энэ үнэн шүү. Ердөө энэ өгүүлбэрийг салалт дор хохирогч болж үлдсэн тэр хүүхдүүдээр хэлүүлээд үз. "Аав ээжийгээ ганцхан секунд ч болов цуг байхыг харахыг хүсдэг." гээд...
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.