twenty eight : god of salvation.

112 34 33
                                    

-GOD OF SALVATION-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-GOD OF SALVATION-

       Хэсэг эргэлзсэний эцэст хаалгаа онгойлгоход тэр санаа зовсон харцаар миний зүг харсаар, шууд л тэврээд авах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

       Хэсэг эргэлзсэний эцэст хаалгаа онгойлгоход тэр санаа зовсон харцаар миний зүг харсаар, шууд л тэврээд авах нь тэр. Үсийг минь илбэх түүний гар, энгэртээ наах түүний дулаан тэврэлт, аргадаж хэлэх түүний үгс. Саначихжээ. Гуравхан хоносон байхад үнэхээр их саначихсан байна.

"Уучлаарай. Үнэхээр их уучлаарай. Хамт байгаагүйд." гэсээр намайг аргадахад нь хэдий энгэрт нь нялхраад л баймаар байвч, өөрийн эрхгүй түүнийг түлхчихэв. Худлаа хэлсэнд нь гомдсондоо, хуурмаг зүйлсээ үнэн гэж итгүүлсэнд нь бачимдсандаа түлхэчихсэн юм. Нулимстай нүдээр түүнийг ширтсээр "Яагаад худлаа хэлсэн юм. Чи зодоон хийгээгүй биз дээ... Чи өөрийгөө л хуурч байна, Ким Тэхён!"

Энэ удаад Тэхён хойш ухрав. Түүн рүү нэг алхам урагшлахад тэр юунд ч юм толгой сэгсрээд үүд рүү гүйчих нь тэр. Би түүний хойноос гарахад тэр аль хэдийн алга болчихсон байх агаад ийш тийш харан зогсох зуураа гэнэт л санасан зүйл нь сургуулийн ард байдаг бидний нууц өрөө байсан юм.

Өнөөх өрөө рүү яаран очиход бодож байсанчлан Тэхён хана налан сууж байв. Тэр надаас зугтаахыг хүсээгүй, ердөө л бусдаас нуугдахыг хүсч. Би чимээгүйхэн урд нь тулж очоод бидний дунд үүссэн аниргүй байдлыг үргээлгүй зогсоно.

       "Мартаж болохгүй, бүр мартахыг хүссэн ч шаналалдаа түүртээд мартаж чадахгүй ганц гашуун үнэн юу гээч?"

[Completed] Nøthing. Where stories live. Discover now