seventeen : lunar new year.

137 49 19
                                    

-LUNAR NEW YEAR-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-LUNAR NEW YEAR-

       Монголчууд бидний үндэсний баяр болсон цагаан сар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Монголчууд бидний үндэсний баяр болсон цагаан сар. Цагаан сар гэж нэрлэсэн учир нь хамгийн хар өдрийг цагаан байлгах гэж ийнхүү нэрлэсэн юм гэдэг. Харин тэмдэглэх нь зорилго нь хамаатан садан, танил дотны хүмүүсээ мэдэж авах зорилготой.

       Мэдээж Монгол оронд өргөн дэлгэр сайхан болдог энэхүү баяр, гадаадад амьдарч буй Монголчуудад тийм ч өргөн дэлгэр болдоггүй. Гэсэн ч Монгол хүн л юм хойно ойр дотны танилын хүрээнд, гадаадад амьдарч буй Монголчууд хоорондоо золгож басхүү өргөн дэлгэр сайхан тэмдэглээд амждаг билээ.

       "Миний охин хурдлаарай!" ээж намайг дуудах ба тольны өмнө өөрийгөө хэсэг харж зогссон би сая л ухаан орох шиг болов. Цайвар саарал Монгол үндэснийхээ энгийн л дээлийг өмссөн байх ба, түүнтэйгээ цохицуулж өсгийт өмссөн, сувдан оруулгатай бүс, цэцгэн чимэглэлтэй үсний гоёл, мөн нүүрээ хөнгөн будсан би үнэхээр өөр харагдана.

       Өмнөх би өөр хэн нэгэн болж өөрчлөгдөөд "Сайн уу?" гэж байгаа юм шиг. Илүү өөртөө итгэлтэй, өмнөх би гэхэд бэрх, бусдаас үл харьяалагдах тийм нэгэн мэт. Өмнө нь байсан бол дээл өмсөөд л болох нь тэр. Ямар ч илүү дутуу зүйл байхгүй. Бусдад таалагдах гэсэн бодолгүй тийм хүн байсан. Одоо өөр болчихсон санагдана.

       Би өрөөнөөсөө гарч ирэхэд ээж инээмсэглэсээр "Миний охин чинь ямар хөөрхөн болчихсон юм бэ? Хөөрхөн шүү." гэсээр намайг үнсэв. Харин бид хоёрыг даган Монгол соёлтой танилцаж буй хүн бол Скотт аав болон Жонгүг байсан юм. Тэр хоёрт үндэсний дээл өмсгөсөн бөгөөд бид дөрвийнх их адилхан дээл ажээ.

[Completed] Nøthing. Where stories live. Discover now