꧁❦꧂
-FIRST DAY OF SCHOOL-
Нэг сарын дараа.
Шинэ хичээлийн жил эхэлж буй нь энэ. Миний хувьд анхны гадаад сургуульд сурч байгаа жил учраас шинэлэг зүйлс их байлаа. Америкт яг үндсэн анги бараг л байдаггүй ч, худлаа үнэн анги хариуцсагбагш болон сурагчидтай.
Бүх хичээлүүд нь сонгосон хувиараараа өөр өөр ангид, өөр өөр сурагчидтай ордог болохоор нэг анги гэхэд хэцүү ч, үндсэн хуваарилалтаар Жастинтай нэг анги болсон. Гэхдээ үнэхээр санаа зовоод байна. Магадгүй хүмүүс муугаар хүлээж авах вий гэсэн айдсаас болсон биз.
Ангидаа орон Жастинтай ойрхон ширээнд суув. Жастин "Би угаасаа нээх хүүхдүүдтэй нийлдэггүй юм. Ер нь таньдаг ч үгүй." гэсээр инээхэд би ч бас инээлээ. Бид хоёр ойр зуурын зүйлс ярилцаж байхад ангийн хүүхдүүд бүгд орж ирсэн бололтой багш ч мөн орж ирэв.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.