-LAS VEGAS-
Лас Вегас. Өндөр хөгжилтэй орны Казиногоороо алдартай хот. Казиногын эх орон гэдгээр нь хэн ч мэдэх биз. Насанд хүрсэн бас мөнгөтэй л бол энэ газарт чи юу ч хийж болно. Хэрвээ насанд хүрээгүй бас мөнгөгүй бол энд чи хэн ч биш.
Тиймээ. Би тэр хэн ч биш нь. Насанд хүрээгүй, мөнгөгүй нэгэн. Парк орох ч сонголт байгаагүй. Үнэхээр аймшигтай уйтгартай!
Казиногоос өөр онц зүйлгүй газар яагаад ирснийг нь би ойлгосон. Энд хойд аавын ажил хэргийн уулзалт болох бөгөөд үүнтэй холбоотойгоор ирсэн хэрэг. Аялал гэж нэрийдэж байсан ч, энэ аялал биш зүгээр л ажил хэрэг болоод дуусах юм шиг байгаа юм. Бид Лас Вегас, Калифорни гэх хотуудаар очиж үзэх бөгөөд, бүгд л ажил хэргийн шалтгаантай.
Намайг аль болох л Жастинтай байлгах гэж үзэх бөгөөд би ч ээжийн үгийг даган түүнээс салахгүй явна. Өнөөдрийн хувьд Ноелла эгч болон Жастиныг даган хамтдаа нэгэн айлд очих ба хойд эцгийн минь эгчийн гэр юм. Энэ надад тийм ч тааламжтай байсангүй.
Танил бус газар учраас л тэгж байгаа байх гэж итгээд машинаас буулаа. Цэвэрхэн цэлгэр харагдах байшин байх ба дизайн нь ч сайхан харагдах аж. Мөн модод тарьсан учраас байшинг төгс харагдуулжээ. Би эргэн тойронг жаргалтайгаар ажин харах зуур Ноелла эгч эелдгээр инээмсэглэн, өнөөх дулаахан байдлыг үүсгэсээр жаргалтай байгаа эсэхийг минь асуух агаад би ч хариу болгон инээмсэглэсээр толгой дохилоо. Харин Жастин... Тэр үнэхээр инээдэг болов уу? Би энд ирснээсээ инээхийг нь тоотой хэдэн удаа л харсан. Эсвэл зүгээр л би түүнийг тухгүй болгож байж болох юм.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.