-KIDNAPPER?-
Бид өдөр гарсан тул оройхон тийшээ гэртээ ирлээ. Эхний өдөр цагийн нөлөө байхгүй юм шиг байсан боловч яг одоо л мэдэгдэж байна. Ядраад байгаа ч нойр хүрэхгүй байгаа нэг тийм сонин мэдрэмжтэй өрөөндөө орж хэвтэв. Эмээ ээж хоёр юм ярьцгаан зочны өрөөнд сууж байгаа бөгөөд би хийцгүйрэн өрөөндөө хэвтэн утсаа оролдсоор байх аж. Гэтэл гэнэт цонх зөөлөн тогших сонсогдолоо.
Би хий юм сонсож гэж бодсон ч үнэхээр тогшоод байв. Ядаж байхад манай өрөө хоёр давхарт байдаг болохоор би бүр их айх аж.
Онгойлгох эсэхдээ эргэлзэж хэсэг зогссоны эцэст өөрийгөө хамгаалах гэж зузаан хавтастай ном бариад онгойлготол нэг маск зүүсэн хүн орж ирлээ. Хулгайч? Алуурчин? Би номтой гараа далайн "Х-х-хэн бэ?" хэмээн сандарсаар асуухад над руу гайхан харсаар "Ч-ч-чи өөрөө хэн бэ? Жонгүг хаана байна?"
Би хариулахын оронд том нүдлэн, номоо доошлуулахад тэр маскаа доошлуулсаар "Ичихгүй бол чиний гэдсэн дотор байгаа даа. Чи яг манай Жонгүгийг идчихсэн юм? Муу мангас." гэснээ миний гэдэс рүү тонгойн ойртоод "Жонгүгаа! Хён нь чамайг аварнаа." гэлээ.
'Тэр тэнэг юм уу, эсвэл энэ Америкт боломжтой юм болов уу? Ер нь галзуурсан биш яах гэж цонхоо онгойлгов оо' гэж бодсоор түүний зүг гайхан харна. Тэр надаас хариулт хүлээх шиг өөдөөс харах бөгөөд би сандран "Э-энэ чинь миний өрөө..."
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.