-HAPPINESS-
"Аз жаргал."
Би энэ үгийг магад олон давтаж хэлдэг байх. Хоосорсон тархи, эзгүйрсэн сэтгэлд минь сүүлчийн удаа томхон цохилт болон орж ирдэг ганц холбоо үг гэлтэй. Харахад баяртай болгох мэт боловч, гунигийг ч төрүүлээд амждаг тийм л эд. Гэхдээ энэхэн холбоо үгийг "мэдрэх" ямар бол?
Би өмнө нь болон одоо хэлснээсээ ч олон удаа энэ зүйлийг мэдэрсэн боловчиг яг оноод хэлье гэвэл юуг хэлэх вэ? Аз жаргал гэж яг юуг, ямар мөчийг хэлдэг юм бол? Хүссэндээ хүрэхийн өршөөл юм болов уу? Эсвэл мэдээгүй байхад бүчээд авдаг дулаан уу?
Яг тэр зүйл нь аз жаргал гээд хэлчих бүрэн ухаантай эсэхээ мэдэхгүй юм. Гэсэн ч өдийг хүртэл амталсан амьдралын тэр гашууныг чихэрлэг болгосон аз жаргал гээч зөвхөн надаас шалтгаалаагүйг л би мэдэж байна.
Миний сэтгэл зүй томоохон тус хүргэсэн ч, аз жаргалыг амтлахад туслагч хүмүүс байх ёстой биз. Ганцаараа даваад гарна, ганцаараа бүгдийг хийнэ гэх биеэ даасан ухаан хэдий гайхалтай зүйл ч гэлээ, үлээхэд л сөхрөм тийм хүчгүйг би мэдэрсэн. Тийм дээ ч, цор ганцаар бус жоохон ч болов тулгуур болох тэр хүмүүсийг бид дэргэдээ байлгахад буруутахгүй шүү дээ.
Ер нь юмсыг ухаарч эхэлснээсээ хойш хамгийн том ухаарлыг хайрласан долоон залууд л би талархаж явдаг юм.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.