-THE COSMOPOLITAN-
Үүрийн 1 цагт Лас Вегас хотноо орж ирэн захиалга өгчихсөн байсан зочид буудлынхаа үүдэнд ирэв. Холоос "The Cosmopolitan" гэж дээврийн хэсэгтээ бичсэн 2 шилэн барилга харагдана. Нэлээдгүй өндөр 2 барилгын урд томоохон усан оргилуур үзэгдэх нь тасаг зэрэглэлийнх гэдгийг төвөггүйхэн хэлээд өгөх аж. Казино болон зочид буудал нэг дор байдаг газар бөгөөд 4 одтой зочид буудал юм.
Дотор орон 3 өрөөнд хуваагдаж орох захиалга өгсөн байлаа. Ээж болон хойд аав, хойд эгч болон эмээ, харин би хойд дүүтэйгээ нэг өрөөнд орохоор болов. Эрэгтэй хүнтэй нэг өрөөнд орно гэдгээ сонссон би гайхан ээжийн зүг харвал хажуунаас нь хойд аав "Скарлетт... Та хоёр сайн найзууд болох хэрэгтэй шүү дээ." хэмээн амаа урагдтал инээх хойд эцгээ хараад би ч бас зөрүүлэн эелдгээр инээсээр толгой дохилоо.
Тиймээ, Скарлетт. Скарлетт Жон Сегулл. Миний Америк иргэний үнэмлэх дээр байдаг нэр. Ер бол одооноос миний нэр.
Хойд дүүгийнхээ зүг харвал юу ч болоогүй юм шиг чемоданаа барьж, нэг талынхаа чихэвчээ сугалсан эр өөдөөс харж байснаа инээмсэглэсээр бидний байрлах өрөө рүү зүглэв. Би түүнийг үнэхээр "дажгүй" гэдгийг дурдах нь зүйтэй биз.
Ээж, хойд аав өөр давхарт байрлах бөгөөд эмээ, хойд эгчийн өрөөнөөс бид хоёрын өрөө арай зайдуу байрлана. Захиалсан өрөөнүүд нь зэргэлдээ байсан ч үйлчилгээний алдаанаас хол байрлах өрөөнүүдтэй болсон юм. Нөгөө талаараа алдаанаас нь болсон болохоор арай хямдаар авч байгаа нь ашигтай.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.