-HOPE WORLD-
Тэдний гэр үнэхээр гайхалтай юм. Цуглуулга бололтой зүйлс нь их өвөрмөц санагдана. Хөүфээс гадна түүний эгч, аав хоёр байх бөгөөд бид гуравт хоол хийхээр бэлдэцгээнэ. Түүний эгчийг Давон буюу Жое гэдэг бол, аав нь өөрийн солонгос нэрээр байдаг бөгөөд түүнийг Жевон гэдэг.
Гэрийг нь тойруулан харж, сонин содон зүйлс их харсан учраас ч тэр үү, өөрийн эрхгүй нүд минь сэргэнэ. Үүнийг минь анзаарсан бололтой Хөүф инээмсэглэсээр "Манай гэрийг үзмээр байна уу?" гэлээ. Би бага зэрэг санаа зовсон янзтай өөр лүү нь харахад "Зүгээр дээ. Харагдаж байгаагаасаа ч илүү гоё... Бас их нууцтай шүү." надад шивнэн хэлэв. Энэ удаад би толгой дохин инээмсэглэхэд тэр ч мөн инээсээр намайг дагуулан явлаа. Дээд давхрыг үзэн явж байхдаа би маш сонин содон, өвөрмөц зүйлс харан явна.
"Нүд чинь бүр гэрэлтээд байх юмаа. Тийм гоё байна уу?" Хөүф надаас инээсээр асуув. Би толгой дохин эргэн тойрноо гүйлгэн хараад "Танайх модон хийцтэй зүйлс цуглуулдаг хэрэг үү?" тэр толгойгоо гилжийлгээд "Харин л дээ.." гэсээр инээв. Түүний инээмсэглэл үнэхээр гайхалтайг хэлсэн билүү?
Шүд нь ярзайгаад морь шиг харагддаг ч гэсэн энэ нь их сэтгэлд дулаахан таатай санагдуулна. Нэг ёсондоо сэтгэл татам. Ер нь нар шиг нэгэн юм. Бид хоёр тэдний гэрийг үзэн явах зуур Хөүф гэрт нь байх зарим зүйлсийг түүхийг ярьж өгч байлаа. Би ч сониуч юм болохоор сайн сонсож, чадахаараа тогтоож аван явна.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.