twenty five : appease.

161 43 65
                                    

-APPEASE-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-APPEASE-

       "Скарлетт?" гэсээр өрөөний хаалга тогших чимээ гаря, би нойрноосоо арай гэж салаад хаалга нээвэл Хусог зогсож байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Скарлетт?" гэсээр өрөөний хаалга тогших чимээ гаря, би нойрноосоо арай гэж салаад хаалга нээвэл Хусог зогсож байв. Тэр намайг хараад зогсоод л байх агаад би эвшээсээр "Мэдэж байна. Би аймшигтай харагдаж байгаа." тэр намайг шоолон инээсээр өрөөнд орж ирэв.

       Би ч залхсан янзтай хараад "Больж үз! Гол асуудлаа хэл." гэхэд тэр шууд гол асуудлаа хэлэлгүй, намайг шоглон инээсээр байх аж. Мэдээж шүү дээ, тэр чинь Жон Хусог. Түүнийг болихыг хүлээн суусаар, тэр чигээрээ унтах дөхлөө.

       Хусог арай хийн болиод "Өчигдөр- бишээ үүрээр Жонгүг гарсан уу?" би зүгээр л толгойгоо дохив. Тэр хэсэг чимээгүй сууж, саяхан л инээж байсан хэн нэгэн ор сураггүй алга болчихсон аятай л чухал царайлна. Тэр эцэст нь ам нээн "Хаашаа явснаа хэлсэн нь үү?" гэхэд би бас л толгойгоо дохих аж.

       Энэ удаад түүний царай чухал гэхээсээ илүү гайхсан харагдах ба "Хаашаа явсан гэж байна." хэмээн лавлаж, би ч хэсэг бодолхийлсээр түүнд "Диваажин."

       Хусог гүнзгий амьсгаа аван, урьд хожид харагдаж байгаагүй түүний шинэлэг төрхийг нүүрэндээ наагаад "Чамд хэлжээ?" гэв. Түүний царайг яг юу гэж тодорхойлохоо сайн мэдэхгүй юм. Санаа нь амарсан хэрнээ багахан цэрвэсэн, итгэж болох хүн мөн болов уу гэж намайг шиншлээд ч байгаа юм шиг тийм сонин харц.

       Би санаа алдан "Угаасаа Жонгүг хэзээ нэгэн өдөр хэлнэ гэж байсан юм. Бас... нэг зүйл байна." түүний зүг харцаа шилжүүлбэл, тэр өнөөх үл мэдэгдэх төрхөө үгүй болгож хөмсгөө өргөн миний ярихыг хүлээнэ.

[Completed] Nøthing. Where stories live. Discover now