꧁❦꧂
-STRONGER-
"Нойлын үнэртүүлэгч үү?"
Би том нүдлэн харсаар, миний нэрийг доромжилсонд бага зэрэг хөмсгөө зангидав. Гэхдээ энэ тийм ч ширүүн харц биш. Тэгээд нээрээ л тийм юм байна гэж бодох зуураа санаандгүй гараа бага зэрэг хүчтэй татаад авчихлаа. Тэгсэн хажуу талд нь зогсож байсан Намжүн Ноён Кимийг нудрах бол Жастин их л сандарсан өнгө аяс тодруулна. Харин Кристоферын ам ангалзаад яах талаараа бодож байх шиг байв. Хөүф Ноён Ким рүү харж хүзүүгээ зүсэж байгаа юм шиг дохио зангаа хийнэ. Гэтэл түрүүнээс хойш л хүйтэн хөндий харцтай байсан Ноён Мин чангаар инээж эхлэх аж. Бүр зогсохоо мэдэхгүй гээч.
"Орчноо мэдэрдэггүй хүмүүс хөгжилтэй шүү. Дөнгөж ирж байгаа хүн чиний наад dad joke-ыг чинь ойлгоно гэж бодоо юу?" гэсээр инээгээд л байх бол би түүний зүг хараад толгойгоо гилжийлгэн "Би таныг л ойлгохгүй байна. Та өөрөө л орчноо мэдрэхгүй инээлээ шүү дээ." гээд зөөлнөөр инээмсэглэв. Жаргалтайгаар инээмсэглэн хэлсэн үгний хариуд тэр инээхээ больчих нь тэр.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.