❁~Trailer~❁
Чи надаас ганц ч секунд...
Ганц ч алхам...
Холдож чадахгүй...
༆
Би буруу зүйлдээ хутгалдчихсан бололтой.
Олсонд хүлэгдсэн гар хөл минь чилж, харанхуй өрөөнд нүд минь одоо ч дасахгүй байгаа бөгөөд нулимс минь тасралтгүй урсаж байв.
Новш гэж.
Эргэн тойронд юу байгааг нь ч мэдэхгүй ганцаархнаа нэгэн өрөөнд суух үед гэнэт гэрэл гарч хаалганы чийхрах чимээ чих өвтгөх нь тэр.
Одоо ч нулимс минь урсаж байх агаад гэнэт гарсан гэрэлд нүд минь тэсэж өгөлгүй тасхийтэл анилаа.
Гутлын чимээ чихэнд дуулдаж нэг нүдээ арай ядан нээтэл нэг залуу алхаж байх ба гэрэлнээс болоод өнөө хүний царай харагдсангүй.
Нэлээд өндөр залуу л алхаж байх аж.
Тэр надаас таван алхмын зайд зогсоод "Бидний араас шиншилж ирсэн зоригтой анхны эмэгтэй. Үхэхийг хүсээгүй л байлтай. Энэ буудалд ажилд орсон чинь хангалтгүй хэрэг үү?"
Би түүний яриаг хангалттай ойлгож байсан ч хариулт хэлэх чадал тэнхээ байсангүй.
Тэдний тухай аймшигтай зүйл олон сонссон ч ийм аймар гэж мэдээгүй юм сан.
Намайг авчирсан залуу гарыг минь дэндүү чанга хүлснээс одоо бараг л цус шүүрч байх нь тэр.
"Гуйя! Намайг өршөөгөөч?"
Чирүүлж ирэхдээ хэт их хашхирснаас хоолой минь дэндүү сөөсөн сонсогдоно.
"Үгүй шүү"
Тэрээр ёжтой гэгч нь хэлээд над руу ойртож ирэн доош явган суухад түүний царай одоо л тод гэгч нь нүдэнд туслаа.
"Чи одооноос минийх"
-
A/n-Trailer хэсэг ямархуу байна даа? Гэмт хэрэгт онцгой өгүүллэгээрээ мэндчилж байна!!
Анхааруулга
Энэ өгүүллэг дээр дурдагдах дүрүүдийн ааш зан, хийж буй үйлдэл зэрэг нь бодит хүнээс өөр байх болно. Бүгдийг санаанаасаа зохиож байгаа учир ойлгоорой.
Мөн аллага, мөнгө хүүлэл, гэм хэрэг мэт зүйлс ч олонтаа бичигдэх учир дурдагдсан зүйлсээс таны дургүйлхсэн зүйл байвал битгий уншаарай.
Мэдээж элдэв бусын хараалын үгс ч гэсэн орно. Гэхдээ байнга биш.
Тэгээд enjoy >_<.
~Сэтгэгдлээ илэрхийлээч л гэж гуйх байна~
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26