𖣘 Part 25 𖣘

780 92 15
                                    

Эхэндээ харанхуйд том сүүдэр гарч ирэх үед айсандаа золтой л амьсгал хураачихаагүй ч Тэү байсныг нь мэдчихээд арай тайвшран түгжсэн амьсгаагаа гаргалаа.

"Би таныг хамгаалнаа." гэж тэр итгэлтэйгээр хэлэх бөгөөд би түүний хэлсэн үгэнд туйлын их баярлан толгойгоо хурдан, хурдан дохив.

Тэр миний гарнаас татаж босгох ба хэдий хөл минь бүхэлдээ шавар болчихсон байсан ч надад энэ нь огтхон ч хамаагүй байлаа. Тэү буудалцаан болж буй газар луу санаа зовнингуй харчихаад "Манайх ялагдаж байна." хэмээн шивнэсэн ч борооны дууг давж гарахад хангалттай чанга дуулдсан юм.

Би түүний харцыг дагуулан тойрог руу харлаа. Учир нь үл ойлгогдох хүмүүсийн үйл хөдлөлүүд, үхсэн нэгнийхээ биеэр хамгаалалт хийх тэднийг харах миний ой гутаж байв. Тэр олон хар хувцастнууд дундаас би эхэндээ Согжинийг олж харж чадаагүй ч, удалгүй түүнийг туслахуудаараа хамгаалуулаад Sam-ийн баг руу хамаг анхаарлаа төвлөрүүлэн буудаж байгааг олж харах аж.

"Үсон танай хамгийн том дайсан биздэ?" гэж намайг асуухад Тэү толгой дохилоо.

Миний ажигласнаар бол Үсон, Согжин хоёр өмнө нь бие биенээ мэддэг байсан байх. Тэдний харилцаа өмнө нь дажгүй байсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам улам дордчихсон байж болох. Харин бусад толгойлогч нарын хувьд гэвэл, тэд тийм ч чухал үүрэг гүйцэтгэхээр хүмүүс биш. Үсон, Согжин хоёр учраа олох төдийд л бусдынх нь хувьд бүх зүйлийн шийдвэр байх болно.

Гэхдээ, Согжин эхлээд Үсонтой учраа олохын оронд бусад толгойлогч нарыг алахыг зорьж байгаа бололтой.

Би Тэү рүү айдастай харцаар ширтэж байгаад "Б-би юу хийж чадах уу?" хэмээн санаа зовнисон байдалтай асуулаа. Тэр миний тохойноос барин тойргийн баруун хэсэг рүү дагуулан алхангаа "Хоёулаа тэдний арыг хамгаална. Үсон их зальтай хүн болохоор хаанаас ч довтолгоо хийж чаддаг. Түүнээс нь хамгаалах хэрэгтэй."

Хариу болгож толгой дохисон ч би хаанаас тэр довтолгоо нь ирэхийг мэдэхгүй тул их л айдастай байлаа. Зүрхэн дотор ямар нэг зүйл хуралдчихаад гарах гээд байгаа юм шиг хачин эвгүй мэдрэмж төрөх бөгөөд цусны үнэр айхтар хүчтэй үнэртсэнээс болоод би бараг л бөөлжихөө шахав.

Борооны үнэр ч цусны үнэрийг дарж чадахгүй бололтой. Бас хэтэрхий их буун дуун чих өвтгөж байсныг ч хэлэх хэрэгтэй биз.

Тэү намайг дагуулсаар тойргийн баруун хойд хэсгээс нэлээд зайдуу очиж зогсоод, намайг доош явган суухыг дохилоо. Түүний хэлснээр явган суух үед тойрог доторх зүйлсийн ихэнх нь харагдахаа больчихов.

HOTEL [Completed]Where stories live. Discover now