![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Чи бид бүгдэд хэрэгтэй нэгэн. Чи бол энэ дайны эсрэг хамгийн том зэвсэг.
༆
Би түүнийг өөрөөсөө багахан түлхчихээд дөнгөж сая нүдэн дээр минь буудуулчихаад газар хэвтэж байсан хүний тухай асуухаар "Саяны хүн-" гээд үгээ дуусгаж амжаагүй байтал хонгилоор нэг "Ах аа!" хэмээх дуу хадах нь тэр.
Бид хоёр гайхан эргэж харвал Жон ахлагч хонгилын үзүүрт нэлээд амьсгаадсан байдалтай зогсож байх бөгөөд тэр нэлээд ядарсан харагдаж байв.
Ким ахлагч биеэрээ эргэн түүн рүү хараад хөмсгөө зангидах бол Жон ахлагч шүлсээ залгиад "Ярилцах хэрэгтэй байна. Энэ маш чухал" гэх үед хоолой нь нэлээд шаардангуй сонсогдоно.
Тэрээр ингэж хэлчихээд хуруугаараа нэг зүйл дохих шиг болоход Ким ахлагч толгой дохиод над руу эргэж харан "Хамтдаа хоолонд орвол яаж байна?" гэхэд нь би гайхаж, түгдэрсээр "Би ажлаа..." гээд хэлэх үгээ ололгүй дэмий л түүн рүү ширтлээ.
"Зүгээр ээ. Миний эмэгтэй байхад чи ажиллахгүй ч баян болж болно" гэж тэр хэлчихээд нэг зүйл бодолхийлчихээд "Гучин минутын дараа хоёр давхарт байрладаг рестораны урд уулзъя. Энэ хувцастайгаа ирвэл сайн байна"
Тэрээр үгээ дуусгасан даруйдаа шууд л эргэж хараад яваад өгчих нь тэр. Би түүнд юм хэлэхээр амаа ангайсан ч юу ч хэлж чадсангүй. Ким ахлагч Жон ахлагчтай лифтээр доош буух үед би дэмий л тэнд ганцаараа догсож байлаа.
Надад гучин минутын хугацаа байгаа учраас би эхлээд амралтын өрөө рүү очихоор шийдээд лифт рүү алхлав.
Хэт өндөр биш ч, бас хэт намхан биш өсгийтөөрөө би шал нүдсээр лифт рүү очтол Ким ахлагч болон Жон ахлагч нар 10 давхарт буучихсан байх нь тэр. Юу ч болж болдог тэр давхарт...
![](https://img.wattpad.com/cover/213878906-288-k683657.jpg)
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26