𖣘 Part 19 𖣘

808 94 17
                                    

Би юу юм? Хүн үү? Мангас уу? Магадгүй тэр хүний хувьд би хүн ч биш, мангас ч биш, харин алуурчин л биз. Тэр намайг тийм л харцаар харж, миний өөдөөс ийм л үгсээр давшилна.

Хэзээ нэгэн өдөр хайрын минь бяцхан гал түүний зүрхний хажууд хамтдаа дүрэлзээсэй хэмээн хүснэ.

___

Ах бид хоёрын нүдэнд гайхширал бус гагцхүү уур хилэн л оршиж байх ажээ. Хэн хэн нь юу ч хэлэлгүй хэсэг зогсох хооронд утасны цаанаас Жонгүг "Бүгдийг нь яг одоо дуусгах уу?" хэмээх сандарсан асуулт дуулдана.

Согжин ах хэсэг тээнэгэлзсэн байртай зогсож байснаа "Нөгөө хоёрт хэлэх хэрэггүй. Үлдсэн ажлыг Тэхён бид хоёрт даатга. Танхай залуугаас мэдээлэл олж авах ажлыг чамд үлдээлээ." хэмээгээд шууд л утсаа таслан хар өмднийхөө халаасанд шургуулав.

Танхай залуу гэж одоо бидний гол мэдээлэл авах хэрэгсэл болсон хүнийг хэлсэн болохыг ойлгочихоод би хоолойгоо засан "Цагдаа нартай яаж учраа олох гэж байна?" хэмээлээ.

Тэр бодолхийлэх мэт царай гарган хэсэг чимээгүй зогсов. Анх удаа цагдаа нар биднийг зүглээд ирэх үед, энд нэг новш нь хүн алчихсан юм. Тэр алуурчин ч биш, тэр байтугай буу ч барьж үзээгүй хүн байсан. Зүгээр л хэтэрхий их дарс, виски хольж уун согтуудаа миний өмдний халаасанд байх бууг олоод харчихсан хэрэг. Тэгээд л нүдэндээ өртсөн эхний эмэгтэйг тэр дор нь буудаж алаад, олны дунд хөл үймээн үүсгэн биднийг асуудалд унагасан юм даа.

Нэг хэсэг л алуурчинтай зочид буудал гэх нэрээрээ алдаршин, хүмүүс манай зочид буудлыг зүглэн ирэх нь багассан. Гэхдээ гурван жил өнгөрч, цуу яриа багасч бараг л түүх болж үлдсэн учраас одоо бидэнд цагдаа нартай уулзах ямар нэгэн асуудал байхгүй.

Мэдээж бидний хувийн ажлаас бусдаар. Бид бүх ажлаа тун цэвэр гүйцэтгэж дуусгасан байтал одоо цагдаа нар ирэх ямар шаардлага байгаа билээ? хэмээн дотроо би бодоод амжлаа. Хэдэн хором өөр өөрийнхөө бодлыг хөөн бодсоор би нэг зүйлийг анзаарсан даруйдаа чулуу шиг л хөшиж орхив.

"Имён." Миний амнаас гарч чадсан үг энэ байлаа. Ах над руу сандрангуй хараад "Итгэлтэй байна уу?" хэмээв.

Би толгой сэгсрэн "Магадгүй аав нь ч байж болно." гээд сандал дээрээ буцаж суугаад "Хэрвээ Имён мөн бол..." гэчихээд үгээ дуусгалгүй дуугаа хураалаа.

Ах хажууд бүдэгхэн инээмсэглэх нь дуулдана. Тэр аль хэдийн нэг зүйл сэдчихжээ. Харин би ямар нэг юм санах гээд байгаа юм шиг санагдаж байсан ч, юу ч толгойнд минь орж ирэхгүй байх аж.

HOTEL [Completed]Where stories live. Discover now