Нууцын тайлал гэдэг ярвигтай зүйл. Чи үүнийг мэдэх ёстой эсэхээ ч мэдэхгүй. Хэрвээ мэдчихвэл аюултай байх уу, үгүй юу? гэдгээ мэдэхгүй болохоор чи айх ёстой. Гэхдээ айхгүй бол...
Чи эрүүл биш.
༆
"Т-тэдний эхнэрүүд гэнэ ээ??!" гэсээр би хоолны танхимаар нэг хашхиртал Ким ахлагч миний амыг дараад "Чшш..." гэлээ.
Би шүлсээ гүдхийтэл нь залгиад арай нам дуугаар "Үнэн гэж үү?" хэмээн дахин нягталж асуув.
Тэрээр толгой дохиод "Бид тэднийг барьцаанд авсан болохоор өөрсдийнхөө хараанаас хэзээ ч гаргадаггүй. Тиймээс тэднийг тусгай байранд хонуулдаг юм." гэж хэлчихээд дарснаасаа бага багаар шимэн уухад би санаа алдаад "Тэд их зовдог байх даа..." хэмээн бувтналаа.
Гэтэл тэр над руу духаараа харан "Чи тэдэнд санаа зовж байгаа хэрэг үү?" гэж ууртай юм шиг хэрнээ ёжилсон өнгөөр асуув.
Би хөмсгөө зангидаад "Угаасаа та нарт би санаа зовох ч үгүй. Харин охидод санаа зовж, тэднийг өрөвдөж байна. Тэд үүнийг хүртэх ямар муу зүйл хийсэн юм?" гэж ууртай асуувал тэр хундагаа ширээн дээр тавиад миний нүд рүү эгц ширтэх нь тэр.
"Юу ч хийгээгүй ээ."
Тэр ингэж хэлчихээд хундагныхаа амсраар хуруугаа гүйлгэн "Гэхдээ сонсооч. Тэд үнэхээр том барьцаа болж байгааг чи ойлгохгүй байна." гэхэд нь би сандалнаасаа хүчтэй босоод "Тэд барьцаа, эд бараа мэтийн зүйл болох ёсгүй! Эрчүүд угаасаа ойлгохгүй л дээ. Эмэгтэй хүнийг дотроо яаж шаналдгийг мэдэхгүй юм байж." хэмээчихээд ресторанаас гарахаар зүглэлээ.
Ким ахлагч араас минь босч ирсэнгүй. Үүнд нь би баяртай байсан боловч өөрөө зогсохоос өөр арга надад байсангүй. Учир нь надад түүнээс асуугаагүй үлдсэн дахиад хэд хэдэн асуулт үлдчихсэн байсан юм. Тэгээд гүн санаа алдчихаад би буцаад түүн рүү алхаж эхэллээ.
Тэр нөгөө л дарсаа шимсээр суух бөгөөд нүднийхээ булангаар намайг харчихаад "Яасан? Өөр хэлэх үг байгаа хэрэг үү?" гэхэд нь би нүдээ эргэлдүүлэн "Одоо асуух асуултанд минь үнэнээр хариулаарай." гэж аль болох тайвнаар хэлэв.
"Үнэхээр Сүнми...үхчихсэн юм уу?" гэж үл ялиг чичирсэн хоолойгоор асуувал тэр над руу хяламхийчихээд цонх руу ширтэн "Тийм ээ." гэж тайвнаар хэлэх нь тэр.
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26