-Имён-
10-р сарын 15-ий өдөр. Энэ өдөр би анх удаа гартаа буу барьж, хүний аминд хүрч, алуурчинд дурласан юм.
___
Миний хувьд анх удаа сэтгэлээсээ дуралсан хүн минь тийм ч сайн хүн байгаагүй. Өөрийгөө хамгаалахын төлөө хүн алж эхлээд, удалгүй цусанд өөрийгөө эзэмдүүлсэн тийм хүнд би дурлаж орхисон. Энэ түүний буруу байгаагүйг, үгүй ээ, тэдний алуурчин болсон нь тэдний буруу байгаагүй.
Үсоний цогцсыг дахиж надад харуулахгүйн тулд Согжин намайг тэвэрсэн чигтээ машин руугаа алхаж эхэллээ. Би бараг салгалснаасаа болоод олигтой ч алхаж чадахгүй байх ба зүрхэнд минь аймшигтай их айдас хуралдчихсан болохоор тайван амьсгалж ч чадахгүй байв.
Гэхдээ Согжин намайг түшин алхаж байсан тул би тийм ч амар газар уначихаагүй юм. Түүнтэй хамт машинд орж суухад тэр миний нойтон үсийг чихний минь араар хийж өгөөд, дараа нь эрүүнээс минь өргөн өөр лүүгээ харуулах аж.
"Имён."
Би одоо ч нэг цэг рүү тогтвортой харж чадахгүй байсан тул тэр намайг өөр лүү нь анхаарлаа хандуул гэсэн шиг нэрийг минь дуудав. Үл ялиг цочисхийчихээд түүн рүү бүрэлзэж, тогтож ядсан харцаа чиглүүлвэл тэр инээмсэглээд "Бүх зүйл зүгээр. За юу?" хэмээлээ.
"Г-гэхдээ-" гэж намайг хэлэхэд тэр долоовор хуруугаа уруулан дээр минь тавиад "Чшш. Би хажууд чинь байгаа болохоор айх зүйл байхгүй. Юу гээч? Чиний ачаар бид одоо тайван амьдарч чадахаар боллоо." гэсээр юу ч болоогүй мэт инээмсэглэх аж.
Би түүний дагаж инээх гэж хичээсэн ч нэг л болж өгсөнгүй. Тэр миний салгалсан гарнаас атгаад "Буудал руу явцгаая. Тэгээд тайван ярилцъя, за юу?" гэхэд нь зүгээр л сулхан толгой дохиод түүний мөрийг дэрлэлээ.
Түүнийг хэзээ ч ийм зөөлөн өнгөөр ярьж, ийм их түшиг тулгуур болно гэж бодсонгүй. Миний харсан хамгийн сайхан сэтгэлтэй алуурчин, хамгийн халамжтай залуу тэр л бололтой.
Удсан ч үгүй машинд жолооч орж ирэх бөгөөд тэр Согжинтой ямар нэг зүйл шивнэн ярьсан ч юу гэснийг сонсож чадсангүй. Би яг л далай доор орчихсон аятай бүх зүйл цаана мэт дуулдах аж.
"Чи яагаад Тэхёнд хайртай гэж худлаа хэлсэн юм?"
Гэнэтийн асуулт чихэнд минь дуулдахад би зогтусан Согжин руу толгойгоо өргөн харвал тэр их л шаналсан царайтай, гунигтай харцаар над руу харж байх нь тэр.
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26
![HOTEL [Completed]](https://img.wattpad.com/cover/213878906-64-k683657.jpg)