Бонус хэсэг маань ийнхүү орж байна аа! Сонирхолтой, хөөрхөн асуултууд явуулсан уншигчиддаа баярлалаа! Хөгжилтэй байна гэж найдъя!
___
1. Luce_lucy-Имён аа, баахан царайлаг залуусаар хүрээлүүлсэн газар ажиллах ямар байсан бэ?
Имён-Анхандаа ч нэг их юм бодоогүй л дээ. Гэхдээ дараа нь өөрийгөө аймар азтай хүн байна даа гэж бодсон. Алуурчид байсан ч гэсэн тэд нартай цуг байсандаа битүүхэндээ баярлаж байсан шүү.
2. Mujigae13- Тэгээд Хусог, Согжин эд нар шиг хүн болчихож байгаа юм уу?
Зохиолч-Үгүй ээ, зүгээр л Имён дүүгээ зочид буудал руугаа дагуулж явахаар болсон юм шүү! ^^
3. Indrabindi-Тэхён аа одоо чамд ямар байна?
Тэхён-Бүх хүмүүс л тэрийг гайхаж байгаа байх. Анх удаа л Имён шиг царайлаг залуучуудад тийм ч амархан бууж өгдөггүй эмэгтэйтэй учирсан ч, ахдаа алдчихсан болохоор тийм ч сайн гэж хэлж чадахааргүй л юм. Гэхдээ ах одоо жаргалтай байгаа, Имён ч бас. Тийм болохоор би ч бас тэдэн шиг жаргалтай болно гэдэгтээ итгэж байгаа.
4. Jin0128-Ингэхэд Согжин яаж яваад Имён Тэхёнд сайн гэж худлаа хэлснийг олчихов?
Согжин-Имён худлаа ярьж чаддаггүй юм байна лээ. Надтай анх уулзахдаа л над руу шал өөр харцаар харж байсныг би мэдчихсэн юм. Алуурчныг үзэн ядах тийм харц биш байсан. Тэр хоёрын яриаг нууцаар сонсохдоо л түүний худлаа яриад байгааг мэдчихсэн л дээ. Тэгээд дараа нь, тэр Үсонийг алчихаад над дээр ирэх үед бүх зүйл тодорхой болсон.
5. Luce_lucy-Имёнаа тэд алуурчин биш байсан бол хэнд нь дуртай байх байсан бэ?
Имён-Бүгдээрээ л царайлаг юм чинь, бүгдэнг нь л сонгох байсан байх даа. Гэхдээ хоёр нөхөртэй болгох нууц гэрээ байгуулж байгаад Тэхён, Согжин хоёртой гэрлэх байсан байх ><. Надтай хамгийн дотно хоёр чинь тэр хоёр шүү дээ~
6. Luce_lucy-Дээрэм хийх ямар байсан бэ? Мөн дээрэм хийж байхдаа Хусогтой таарчихаад юу бодож, ямар мэдрэмж төрөв?
Имён-Ёстой гэнэт тэгж дайрч орох чинь аймар эвгүй юм байна лээ. Согжин байсан тулдаа л би тэссэн дээ. Хусогийг харчихаад энэ муу золиг энд юу хийж явдаг байна аа? гэж бодсон ч, дүүгээ харсандаа баярлаад уйлахаа шахсан шүү.
7. Luce_lucy-Согжин аа чи ер нь яагаад Имёний гэр бүлийг нь ална тална гэж айлгаад байсан юм?
Согжин-Тэгж сүрдүүлэхгүй л бол болохгүй байсан юм аа! Имён харваас зөрүүд гэдэг нь илт байсан болохоор хүссэнээ хийлгэх гэж л тэгсэн юм.
8. loveleyposts-Имён одоо буцаад гэртээ харих уу?
Имён-Бид одоо ч Лондон хотын бүлэглэлүүдтэй томоохон зөрчилдөөнтэй байгаа болохоор харих цаг болоогүй гэж бодож байна.
9. loveleyposts-Согжин яаж Имёнд гэрлэх санал тавьсан бол?
Согжин-Их амархан. Би чинь өөрөө Worldwide Handsome залуу юм болохоор зүгээр бөгж харуулаад л үг дуугараагүй байтал Имён зөвшөөрчихсөн.
Имён-Худалч! Согжин надад гэрлэх санал тавихдаа яаж ичиж байсныг би одоо ч тод санадаг~ Зочид буудлын дээвэр дээр дагуулж гарчихаад тал сар ширтэнгээ бөгжөө гаргаж ирсэн юм. Тэгээд ичээд, улайн байж "Албан ёсоор минийх болох уу?" гээд л. Тэр үнэхээр ичимхий бас романтик байсан шүү!
___
A/n-Согжин маань гэрлэх саналаа их хөөрхөн тавьсан байгаа биз? Би лав бодохдоо Согжинийг буун дотор бөгжөө хийгээд өгсөн юм байх даа л гэж бодож байлаа XD.
Эдгээр асуулт болон хариултууд олон зүйлийн учрыг тайлж өгсөн байх гэж найдаж байна!
Ингээд энэ бичвэр жинхнээсээ дуусч байгаа юм шүү. Хүсвэл миний бусад бичвэрүүдийг ч бас сонирхоод үзээрэй.
Бүгдэнд нь том зүрх ❤️.
KAMU SEDANG MEMBACA
HOTEL [Completed]
Misteri / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26