Түүнийг над руу нэг алхам ойртоход би нэг алхам ухарна
Түүнээс айсандаа
Эсвэл түүнээс хол байхын тулд
Юутай ч би түүнийг үзэн ядаж байна
༆
Ким Тэхён.
Яах гэж байгаа юм бол? хэмээн сандран бодож байтал тэр над руу улам ойртон тулж ирээд зогсчихов.
Гэхдээ би түүнээс тэгтлээ айсангүй.
Тэр урууландаа ёжтой инээмсэглэл тодруулахад нь би түүн рүү бүлтэгнэн харсаар л байлаа. Тэгээд тэр миний мөрөөр унжих үсийг минь зөөлхөн илбэснээ хөнгөхөн инээд алдаад "Жон Имён..." хэмээн нэрийг минь шивнэх аж.
Тэр миний өндөрт тааруулан цээж хэсгээ доош болоод "Таалагдаж байна. Одооноос чи минийх шүү за юу?"
Би гайхсан харцаа улам л тодруулан түүнээс нэг алхам холдож зогсоод "Ю-юу..?" гэвэл тэр буцаж өндийгөөд "Намайг дагаад яв" гэлээ.
Түүнийг багаа буцаж зүүхтэй зэрэгцэн би "Ким ахлагч аа?" гэж сандарсаар түүнийг дуудав. Тэр яг яах гээд байгаа юм бол?
Айдас гэхээсээ илүү гайхширал л намайг дэндүү ихээр бүчиж байх бөгөөд би одоо ч түүн рүү асуулт эрсэн аятай харцаар ширтэнэ.
"Убба гэж дууд. Чи минийх болсон болохоор" гэчихээд тэрээр үг хэлэхийн завдалгүй гараад явчих нь тэр. Убба? Яагаад ахлагч биш... Бас би яагаад түүнийх болчихдог билээ?
Өнөөдөр миний анхны өдөр байтал яагаад ийм хачин зүйлс болоод байгаа юм бэ? Хүн бүхэн надад хачин ойлгомжгүй зүйлс хэлчихээд түүнийгээ тайлбарлахгүй дээрээс нь тайлбар өгөхийг гуйсан ч эсэргүүцээд байх юм?
Энд тийм байх ёстой гэж үү? Үнэхээр эвгүй бас муухай юм...
Би яагаад ч юм түүнийг дагаж явах естой юм шиг санагдан буйдан дээр тавьсан хавтсаа шүүгээ рүүгээ чулуудчихаад гарахаар зүглэлээ.
Тэр яаж ч байсан ахлагч шүү дээ. Түүний үгнээс зөрөх дэмий байх. Гэхдээ тэр намайг арван давхар луу л дагуулж битгий яваасай. Тэнд юу ч болж болох болохоор...
Би хаалгаар гартал Ким ахлагч хаалганы баруун талын хана налаад зогсож байх нь тэр. Түүнийг цааш явчихсан байх гэж бодсон ч ингээд зогсож байна гэж бодоогүй би түүнийг хараад цочсондоо дуу алдах бол тэр инээмсэглэсээр "Би чамд энэ газрыг танилцуулах болно. Харин чи асуух бүх зүйлсээ Жон ахлагчаасаа асуугаарай" гэчихээд урд гаран лифт зүглэлээ.
![](https://img.wattpad.com/cover/213878906-288-k683657.jpg)
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26