᯽ Part 8 ᯽

1K 109 11
                                    

__________

Тэхёны сүүлд хэлсэн үгийг сонссон Согжиний шар нь хөдөлсөн бололтой Тэхёны хажууд ирж ёозгүйхэн суучихаад "Имён надад дуртай байсан ч дургүй байсан ч хамаагүй. Тэр заавал минийх болно гэдгийг сана" хэмээгээд тамхиа татаж эхэллээ.

Тэхён нүдээ эргэлдүүлэн "Бидний ажлыг мэдчихээд цагдаа дуудаж, зугтахыг оролдсон ч зүгээр гэж үү? Та түүнийг алж чадахгүй юм бол бидэнд л гай болно" гэхэд нь Согжин тамхиныхаа ишииг шууд л ширээ рүү шидэж орхиод "Имён биднийг барьж өгөхөөр завдсан ч, тэр чадахгүй" гэсээр ёжтой инээмсэглэн тааз ширтэж эхлэв.

[Одоо]

Би хооллож дуусаад элдэв зүйл хэлсэнгүй шууд л өрөө рүүгээ зүглэлээ. Утсаа асаавал оройны 8 цаг болж байна. Өдөр болсон тэр их хачирхалтай явдлуудыг бодох тусам л илүү их сонирхол төрж байна шүү...

Тэд яг юу нуудаг юм бол? Яагаад надад хэлэхгүй байгаа юм бол? Би одоо тэдний нэг болоогүй гэж үү?

Би хүндээр санаа алдчихаад хувцсаа солин нүүр гараа ч угаах тэнхэлгүй байсан тул шууд л ор луугаа шургалаа.

Тэгээд дахиад л бодолд автах бөгөөд энэ удаад яагаад Ким ахлагч намайг өөрийнх нь гэж хэлсэн нь хачин санагдаж байлаа. Бас убба гэж дууд гэлүү? Яагаад юм бол?

Би өнөөдөр өмнө нь өмсөж үзээгүй өндөр өсгийтөө өмсөж, аймшигтай зүйл сонсож, ухаан алдаад зогсохгүй, бүр Пак ахлагчийн хүн хороохыг харсан. Бас яг нүүрний минь урд Ким ахлагч тэр хүний духанд-

Бодох тусам л бие хачин болж эхлэхэд би шууд л толгой сэгсрэн гэрлээ унтраагаад унтах гэж хичээлээ.

Гэтэл гэнэт хэн нэгний "27-р өрөө" гэж хэлэх нь чихэнд хадахад би огцом нүдээ нээн босч суув. 27-р өрөө? Ямар учиртай юм бэ?

Үнэхээр галзуурах нь. Энэ ажлаас гарах тухайгаа хэлдэг ч юм билүү? Бас тэд огтхон ч цалингийн тухай хэлээгүй, ядаж байхад би ч асуухаа мартчихсан байна.

Би санаа алдан ус уухаар гал тогоо руу орлоо. Гэтэл ээж тэнд цонхоор юм харан гараа энгэртээ зөрүүлчихсэн зогсож байх бөгөөд би гал тогооны гэрлийг асаагаад "Юу хийж байгаа юм?"

Тэр цочисхийчихээд над руу харан "Зүгээр л юм харж байлаа" гээд миний унтлаганы хувцсыг хараад "Чи ийм эрт унтах гэж байгаа хэрэг үү?" гэхэд нь би сандал дээр суун ус аягалаад "Унтах гэсэн ч чадахгүй байна" гээд санаа алдлаа.

HOTEL [Completed]Where stories live. Discover now