Тэдний нууц миний хувьд нууц чигээр үлдэх нь л хамгийн зөв алхам байж.
༆
"Ээж!" хэмээн би хашхираад үүдэнд зогсох түүн рүүгээ хамаг хурднаараа гүйлээ. Тэр над руу толгойгоо сандрангуй эргүүлэн харчихаад нулимсаа урсган "Охин минь! Имён аа!" хэмээн хариу орилов.
Нүднээс минь хэд хэдэн нулимс бөмбөрөн унахтай зэрэгцэн би түүнийгээ хамаг чангаараа тэвэрч аван, нуруунаас нь чанга зуурлаа. Нүдээ анин ээжийнхээ мөрөнд нүүрээ наан хамаг чангаараа тэврэхэд ээж минь амандаа "Ашгүй зүгээр байна." хэмээн үглэнэ.
Тэврэлтээ салгах үед нүдэнд минь аавын сааралтаж, сорвиор дүүрсэн царай тусаж, би ч хурдхан түүнийгээ чангаар тэврээд авлаа.
"Муу золиг, хаашаа алга болчихоод шөнөжин ирдэггүй байна аа?!" гэж тэр ууртай хэлсэн ч түүнийг би уйлж байгааг хангалттай мэдэж байв. Тэр алхаж явахад хүндрэлтэй тул тэргэнцэр дээр сууж байх ажээ. Бурхан минь, тэднийхээ санааг зовоохгүй л амьдрах хэрэгтэй юм сан.
Дараа нь би үүдэн дээр байдгаараа цонхийчихсон зогсох дүүгээ тэврэн авлаа. Тэр намайг яг л бяцлах гэж байгаа юм шиг чанга тэврэнгээ, нулимсаа урсгаж, үсийг минь зөөлнөөр илэх аж.
"Таньд ямар их санаа зовсон гээч!" гэж тэр хэлээд тэврэлтээ салгаснаа намайг дээрээс доош хүртэл бүхэлд нь нягтлан харав.
Тэд нарт яг одоо бүх зүйлээ хэлмээр байсан боловч намайг Согжиний нэг туслах дагаж яваа тул би ганц ч буруу үг дуугарч болохгүй билээ. Тэр залууг Тэү гэсэн байх. Яг л Жунван цагдаа шиг том биетэй, нэртэйгээ ямар ч төсгүй гээч!
"Уучлаарай, үнэхээр уучлаарай. Намайг ажлаас минь гэнэт дуудаад завгүй болчихсон болохоор холбогдож чадсангүй. Утас минь...алга болчихсон."
Ийн худлаа хэлэхдээ би дотроо хэмжээлэшгүй их гэмшиж байсныг нуух юун. Зочид буудлын үүдэнд бид хэд чимээ шуугиан багагүй тарьж байснаас болоод үүдэнд байсан хүмүүс дургүйлхэн хаа нэг тийшээ явж одоцгоох нь нүдний буланд үзэгдэнэ. Бас миний худал ярианд ээж аав хоёр минь үнэмшиж байсан ч, Хусог огтхон ч итгэж байгаа харагдсангүй.
Тэр ер нь л бүх зүйлийн тухай мэддэг болчихсон юм чинь яаж ярианд минь итгэхэв дээ.
Би тэднийгээ арай тайвшруулчихаад "Та нарыг юм идээгүйд итгэлтэй байна." хэмээгээд үл ялиг инээмсэглэн "Хоёр давхарт гоё ресторан бий. Тийшээ орцгооё." гэлээ.
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26