 Part 20 

812 93 13
                                    

Би тэднийг зугтаж чадахгүй гэдэгт итгэлтэй байсан.

Гэхдээ тийм биш байж.

Тэд үнэхээр аймшигтай хүмүүс юм.

Би буруу зүйлдээ хутгалдчихсан бололтой.

Олсонд хүлэгдсэн гар хөл минь чилж, харанхуй өрөөнд нүд минь одоо ч дасахгүй байх бөгөөд нулимс минь тасралтгүй хацар даган урсаж байв. Амьсгал давчдаж, зүрх минь аймшигтай хурдан цохилох нь намайг бүр л айдаст автуулах аж.

Новш гэж.

Эргэн тойронд юу байгааг нь ч мэдэхгүй ганцаархнаа нэгэн өрөөнд суун уйлж байх үед гэнэт хаалганы чийхрах чимээ чих өвтгөж, өрөөнд гэрэл тусах нь тэр.

Одоо ч нулимс минь урсаж байх агаад гэнэт гарсан гэрэлд нүд минь тэсэж өгөлгүй тасхийтэл анилаа.

Удалгүй хэн нэгний гутлын чимээ чихэнд дуулдаж нэг нүдээ арай ядан нээтэл нэгэн залуу алхаж байх ба гэрэлнээс болоод тэр хүний царай харагдсангүй.

Нэлээд өндөр залуу л намайг зүглээд алхаж байх аж.

Тэр надаас таван алхмын зайд зогсоод "Бидний араас шиншилж ирсэн зоригтой анхны эмэгтэй. Үхэхийг хүсээгүй л байлтай. Энэ буудалд ажилд орсон чинь хангалтгүй санагдаад биднийг худалдаа юу? Чамд бид их хэмжээний мөнгө амлаж чадах байсан."

Би түүний яриаг хангалттай ойлгож байсан ч хариулт хэлэх чадал тэнхээ байсангүй.

Тэдний тухай аймшигтай зүйл олон сонсож, тэр бүгдийг нь нүдээр харсан ч арай ч ингэнэ гэж мэдээгүй юм сан.

Намайг авчирсан залуу гарыг минь дэндүү чанга хүлснээс одоо бараг л цус шүүрч байх нь тэр.

"Гуйя! Намайг өршөөгөөч?"

Чирүүлж ирэхдээ хэт их хашхирснаас хоолой минь дэндүү сөөсөн сонсогдоно.

"Үгүй шүү"

Тэрээр ёжтой гэгч нь хэлээд над руу ойртож ирэн доош явган суухад түүний царай одоо л тод гэгч нь нүдэнд туслаа.

"Чи одооноос минийх"

___

[Хэдэн цагийн өмнө]

-Имён-

Би цагдаагий газар луу орох эсэхтээ эргэлзэн үүдэнд нь зогссоор л байлаа. Хэрвээ цагдаа нарт тэдний хийсэн бүхнийг хэлчих юм бол тэд...баригдах болно. Тэд зугтаж чадахгүй. Учир нь цагдаа нар олуулаа, дээрээс нь гэмт хэрэгтнүүдийг барихдаа мэргэшсэн шүү дээ.

HOTEL [Completed]Where stories live. Discover now