Зугтахыг хүсэвч чаддаггүй юм байна лээ.
Дуралчихсан болохоор...
___
-Имён-
Хачин гэмээр зүүд зүүдэлсээр хөлстэйгээ хутгалдан арай гэж зүүднээсээ сэрлээ. Зүрх түргэн цохилж, зүүдэндээ хэтэрхий их хашхирснаас болоод бие улам л тавгүйргэх шиг санагдана.
Хэтэрхий хурдтай амьсгалаад байсан болохоор эхлээд тайвшрахыг хичээн гараа цээжин дээрээ тавиад удаанаар амьсгалахыг хичээх зууртаа би цонх руу харав.
Харанхуй байна.
Өглөө болоогүй бололтой.
Би орны минь чанх урд байрладаг хананы цаг руу хяламхийж харвал үүрийн 6 цаг болж байгааг харуулах аж.
Гэнэт яагаад тэр хачин зүүдийг зүүдэлснийг мэдэхгүй хэсэг толгойгоо барин сууж байгаад ус уухаар өрөөнөөсөө гарлаа. Нүд хөндүүрлэж, алхахад хүртэл хөл чичрэх шиг санагдах бөгөөд гал тогоонд орж ирээд гэрлээ ч асаалгүй шууд л тааралдсан аягаа аван ус аягалав.
Тэр хүн хэн байсан юм бол? Алуурчин? Магадгүй л юм. Гэхдээ тэр намайг хөөгөөгүй хэр нь би тэр хүнээс үхтлээ айж байсан.
Бас хаа сайгүй урсах цус, эмэгтэй хүний тарчлаантай хоолой гээд л...
Бүгд намайг галзууруулахаар төлөвлөчихсөн мэт.
Би ийн юм бодож байгаад ус аягалж буйгаа ч умартаж орхин, ус аяганаас минь халин ширээгээр нэг асгарчих нь тэр.
Тэгээд би яаравчлан тэрхүү усыг арчихаар алчуур авах гэтэл гэнэт гал тогооны үүдэнд нэг зүйл харагдах шиг болов. Би цочисхийн тэр зүг рүү харвал юу ч байхгүй байх бөгөөд би зүгээр л хий юм харчихлаа гэж бодоод ширээгээр асгасан усаа арчин, аягатай усаа аваад өрөө лүүгээ явлаа.
Магадгүй тэр зүүд миний ажил дээрээ харсан зүйлсээс л болсон байх. Би зүгээр л тэр зүйлсийн тухай хэт их бодоод байсан болохоор түүнийгээ зүүд болгож харсан л төдий.
Өөрийгөө ийн тайвшруулчихаад усаа ч уулгүй ширээн дээрээ тавьчихаад унтахаар хэвтлээ. Гэхдээ хамгийн гол нь тэр алуурчин өөрийнхөө царайг далдлаагүй байсан. Нэг л танил царай ч юм шиг. Магадгүй Жон ахлагч юм болов уу? Эсвэл Мин ахлагч байх.
YOU ARE READING
HOTEL [Completed]
Mystery / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26