Өмнө нь хэлсэнчлэн, би гэр бүлийнхээ төлөө тэдний боол болоход ч бэлэн байсан.
༆
-Имён-
Би цагдаагийн газрын урд машинтайгаа ирж зогсчихоод хэсэг хүлээлээ. Юуг хүлээж байгаагаа мэдэхгүй байсан ч зүгээр л шууд цагдаагийн газар луу яваад орчихож чадсангүй.
Надад долоо хоногийн хугацаа байна. Би энэ хугацаанд юу хийж чадах вэ? Миний хийж чадах зүйл ердөө л бодох байв. Би аавыгаа алдахыг огтхон ч хүссэнгүй. Хэрвээ тэр минь яваад өгчихвөл ганц би биш, ээж, Хусог гээд ойр орчмын бүх хүнийг шархлуулж орхино шүү дээ. Ердөө намайг тэдний бузар саналыг зөвшөөрөөгүйгээс болж.
Гэхдээ би тэдний саналыг зөвшөөрөхгүй бол тэд хэнээр зэвсэгээ хийлгэх вэ? Тэд дараа нь яах бол?
Миний толгой өвдөж эхэллээ. Яах ёстойгоо би огт мэдэхгүй байв. Энэ тухай хэн нэгэнд хэлж, сэтгэлээ онгойтол ярилцах хүн хэрэгтэй байсан ч надад энэ чухал мэдээллийг хуваалцах хүн ганц ч байсангүй.
Ээжид хэлвэл тэр хүндээр тусгаж аваад, эндээс нүүн, зугтах талаар бодож эхлэнэ. Гэхдээ зугтлаа гээд бид юу хожих уу? Юу ч биш. Тэд бол ажлаа маш нухацтай бөгөөд цэвэрхэн хийдэг алуурчид.
Би ийн бодчихоод ээжид яасан ч үнэнээ хэлж болохгүй тухай өөртөө амлалаа. Магадгүй биднийг зугтчихвал дараа нь тэд биднийг бүгдэнг нь ч хороож мэдэх юм... Бие минь арзайж, толгой өвдсөнөөс болоод нүд үе үе анилдаж байв.
Хойш суудлаа налахдаа би гүнзгий санаа алдаад, хажууд унтах аав руу харлаа. Тайван байх чинь ээ... Түүнийг хулгайлж авч явахад юу болсон бол? Тэр энэ бүх зүйлийн учрыг ойлгосон болов уу?
Би дахиад л тархиа гашиглан элдэв зүйлс бодож, төсөөлж эхэллээ. Хэрвээ Хусогт хэлвэл яах бол? Үгүй дээ, болохгүй. Хусогт хэлж болохгүй. Тэр хэтэрхий их айсандаа ээжид ам алдчихаж мэднэ. Тэгэхээр эцсийн үр дүнд би энэ бүхнийг өөртөө л хадгалах хэрэгтэй болох нь.
Хэр удаан тэсэх бол доо...
Дахиад арван минут хэртээ тийн суучихаад би аавыг сэрээхгүйхэн шиг машинаас буулаа.
Бороо намжчихсан чинь эргэн тойронд борооны дараах чийг тархаж, үнэхээр таатай үнэр ханхлуулна. Би ингээд л үүрд үлдчихийг хүсэв. Гэхдээ бүтэхгүйг нь сайн мэдэж байлаа.
Би газарт тогтсон уснууд дээр хайр найргүй гишгэлсээр цагдаагийн газар луу явж оров.
![](https://img.wattpad.com/cover/213878906-288-k683657.jpg)
CZYTASZ
HOTEL [Completed]
Tajemnica / ThrillerНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26